С.Баярцогтыг огцруулахыг дэмжсэнгүй
2015-02-18

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10.40 цагт эхэллээ. Хуралдаанаар  УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн гишүүнийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

d

Уг асуудлыг тус байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тус намын бүлэгт иргэдээс олон захидал, санал ирсэн тул асуудлыг судлан үзэж нэмж тодруулах шаардлагын үүднээс эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг ёсоор болгосон юм.

d

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын нэр бүхий таван гишүүнээс Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг өргөн мэдүүлсэн юм. Нэр бүхий гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлдээ, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Film” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон гэж үзэж буйгаа дурдсан байна.

 d

Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлага дууссаныг мэдэгдээд уг асуудалтай холбогдуулан зарим зүйлийг нягталж тодруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тодорхой байгууллагаас мэдээлэл тодруулга авсан гэдгээ хэлсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр хэлэхдээ, Оюутолгой зэрэг томоохон төслийн талаарх гэрээ хэлэлцээрт мэргэжлийн хүмүүсийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ аваагүйгээс манайханд алдах тал байна. Тиймээс зарим томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 10 сая хүртэл долларын зөвлөх үйлчилгээ авах эрхийг өмнөх Засгийн газрын үед нээж өгсөн юм. Улс орны эрх ашгийн үүднээс мэргэжлийн ийм туслалцаа үйлчилгээ авах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэлж байв.

d

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад  байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь татгалзсан санал өглөө. Ийнхүү ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал дэмжигдсэнгүй.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан гэдэг өмхий жорлонг бүхэлд нь сөнөөн устгаагүй цагт энэ өмхй өт дарагдахгүй ээ.
2015-02-19
таны нэр 4 с дээш тэмдэгт байхыг анхаарна уу!!!:
ene hujaag haraal ideg
2015-02-19
novshnuud:
uneheer uram hugarj uur hurj songoltondoo haramsah yumdaa
2015-02-18
улаан:
бээжин зөвшөөрсөнгүй л дээ.
2015-02-18
irgen:
ene zoljargaliig zailuulaach ee dollariin hansh unuudur 1970 hurch baina yamar ch arga gemjee avahgui durakuud tugrugiin hanshiig bur gazar unagalaa
2015-02-18
arduud:
eniig buudchih yumsan
2015-02-18
өөөөөө:
баярцогт эх орноо ч худалдах хүн дээ
2015-02-18
zochin:
10 saya dollaraar zuwluguu awdag yasan duurchikhsen erguu zasag we ,kheterch baina shuu, durakuud mini , naad erguu , ulsyn khurungu tsewerkhen idekh gesen *aa zailuulaach ,ta naryn khuwaaji idekh zorilgo chini nuuts bish baikh
2015-02-18