Деппийн хуримын зургууд дэлгэгдэв
2015-02-18

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон загвар өмсөгч Эмбер Хёрд хоёрыг өнгөрсөн долоо хоногийн эхээр хуримласан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Тэд дээрх мэдээллийг өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Британийн “www.dailymail.co.uk” сайт хосыг Бахама аралд хуримлаж буй зургуудийг нийтэлжээ. Тэдний хуриманд 40 гаруй хүн оролцжээ.

1

Депп хуримандаа хэвлэлийнхнийг оролцох, зураг авахыг эрс хориглосон юм. Тэрбээр хуримынхаа өмнө “Би бусад гэр бүлийн адил тайван амьдармаар байна” гэж жиргэжээ. Холливуудын алдартнуудын хурим болон шинээр мэндэлсэн хүүхдийн зургийг өндөр үнээр худалдан авдаг “Vogue”, “People” сэтгүүлийн удирдлагууд ч жүжигчнийг зөвшөөрүүлж чадаагүй хэмээн “TMZ” сайт мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин