Ц.Нямдорж:"Бушуу туулай борвиндоо баастай" гэгч болох вий
2015-02-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Гишүүн Г.Баярсайхан “Эдийн засагт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.  Эрүүл мэндийн хэллэгээр бол бид цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй. Тиймээс энэ хуулийн төслийг шуурхай хэлэлцэх хэрэгтэй” гэсэн бол гишүүн Ц.Нямдорж “Энэ хуулийн төслийг батлахыг дэмжиж байгаа. Гэтэл ингэж шуурхай хэлэлцэх шаардлага байна уу? Бушуу туулай борвиндоо баастай гэгч болох вий. Битүүний өдөр ингэж шийдэх нь юу вэ?” хэмээн анхааруулж байлаа.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин