Опра даашинзаа уржээ
2015-02-23

Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд хөтлөгч Опра Унфри хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн тухай өгүүлэх “Selma”киногоороо оролцсон билээ. Опра “Туслах эмэгтэй жүжигчин” төрөл дэвшсэн  юм.  Хөтлөгч “Оскар”-ын улаан хивсний ёслолд оролцохоор машинаасаа буух үедээ 10 мянган ам.долларын үнэтэй цагаан өнгийн ноолууран даашинзаа урсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.   Опра даашинзаа урснаасаа болж, улаан хивсний ёслолд оролцож чадаагүй байна. Мөн шагнал гардуулах ёслолын үеэр Опрагийн нэрийг буруу бичсэнээс болж тэрбээр 10 гаруй минут суудалгүй, зочдын дунд зогсчээ. “Оскар” өндөрлөсний дараа Опра твиттертээ “Азгүйгээр эхэлсэн “Оскар” азтайгаар дууссанд баяртай байна. Миний хамгийн сайн найз Жулинна Мур “Оскар”-ын эзэн боллоо” гэж жиргэжээ.   Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин