Австралид төлөх мөнгөө цуглуулж эхэлжээ
Индонез улсын хилээр хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдаж, улмаар
цаазын ял сонссон Австралийн хоёр иргэнийг суллахыг тус улсын Ерөнхий сайд Тони
Эббот шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр“AFP” агентлагт “Индонезийн удирдлагууд ач мэддэггүй. 2012
онд Индонезийн хойд мужид цунами болоход Австралийн Засгийн газар нэг тэрбум
ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан. Хэрвээ цаазын ял сонссон иргэдийг
суллахгүй бол дээрх тусламжийг буцаан төлөх хэрэгтэй. Мөн Жакарта хотод байрлах
Элчин сайдын яамаа эргүүлэн татах болно” гэж ярьжээ.
Эбботын дээрх ярилцлагын дараа Жакарта хотын иргэд “Буцаан олголт” гэх уриатай жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Австралиас буцалтгүй тусламжаар авсан нэг тэрбум ам.долларыг цуглуулж эхэлсэн байна. Тэд “Ерөнхийлөгч Жоко Видодо Австралийн сүрдүүлгээс айх хэрэггүй”, “Улсаа бид хамгаалах болно” хэмээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ