Шинжаан Уйгарт газар хөдөлжээ

img

Хятадын Шинжаан Уйгарын нутаг дэвсгэрт өчигдөр 15.00 цагийн үед 5.1 баллын газар хөдлөлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас 1808 өрх орон гэрээ алдаж, нийтдээ 93 сая юань буюу 14.6 сая ам.долларын хохирол амссан байна. Мөн Тэчань хотод шугам сүлжээ эвдэрсний улмаас 100 мянган өрх цахилгаангүй болжээ. Албаныхан “70 хүн байшингийн нурангид даруулж бэртэл авсан” гэж мэдээлжээ.


Бээжингийн удирдлагууд хохирол амссан иргэдэд цэвэр ус, хоол хүнс илгээсэн байна. 2008, 2013 онд Шинжаан Уйгарт 7.3 болон 6.7 баллын газар хөдлөлт болж, 20 хүн амиа алдсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ