Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д хүргэжээ
2015-02-24

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт авто зам дээр “Ниссан Вингрөүд” загварын суудлын автомашин, “Ниссан Марч” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан осол өнгөрөгч шөнө гарчээ. Онцгой байдлын алба хаагчид ослын улмаас автомашины эд ангид, хавчуулагдаж гэмтсэн байсан 30 настай, эрэгтэй Н-ийг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

б

Уг мэдээллийг Онцгой байдлын алба хаагчид өнгөрөгч шөнийн 22:43 цагт хүлээн авч, Аврах ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтайгаар ажиллажээ.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин