Янукович боломж олгохыг хүсэв
2015-02-25

Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович “Россия-1” телевизэд ярилцлага өгч эх орондоо очиж, “урвагч” гэх муу нэрнээсээ салахыг хүсч буйгаа ярьжээ. Тэрбээр “Украины хямралд намайг болон Оросын удирдлагуудыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Би цаашид амьдрахыг хүссэн учир Украиныг орхин гарсан. Хүн бүхэн амьд үлдэхийг хүсдэг”  гэж хэлжээ.


Сэтгүүлч “Та юунаас айгаад байгаа юм бэ. Яагаад одоо хүртэл Украинд очихгүй байгаа тайлбарлаач” хэмээн асуухад Янукович “Би ард түмнээ хамгаалж, башир арга хэрэглэж, засгийн эрхийг авсан эрхмүүдийг зайлуулмаар байна. Украинд ямар ч хамгаалалтгүй хөл тавих нь би болон манай гэр бүлийн хувьд хэтэрхий эрсдэлтэй” гэж хариулжээ. Тэрбээр төгсгөлд нь “Украин бол миний эх орон. Би ард түмнийхээ төлөө олон зүйл хиймээр байна. Надад боломж олгооч” гэсэн байна.


Энэхүү ярилцлагын дараа Ерөнхийлөгч Петр Порошенко нэгдүгээр сувгаар дамжуулан “Виктор Януковичийг тэсэн ядан хүлээж байна. Энэ эрхэм эрх мэдлийн төлөө Украиныг хоёр хуваасан” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
zochin:
ahu ukrainiig khoyor khuvaasan.
2015-02-25
монгол:
udahgui ediin zasag buren dampuurah bno oo, odoo m2 ni 2 saya-tai bgaa bair zugeer l m2 ni 900 myanga l boloh bno, ediin zasgiin hyamraliin ued hamgiin ih une unadag zuil bol ul hudluh hurungu bdag yum daaa...
2015-02-25