
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 08.50 цагийн орчим 5696 УНМ улсын дугаартай Тоёота Прүс, 7222 УНМ дугаартай Рэнж Ровер маркийн автомашинтай мөргөлдөж нэг хүн нас барсан осол гарчээ.
Түүнчлэн автомашинд зорчиж явсан нэг хүн, хүнд зэргийн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уг ослын хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа аж.
Н.Бүжин