Лив Тэйлор сүй тавьжээ
2015-02-25

Хэдхэн хоногийн өмнө амаржсан жүжигчин Лив Тэйлор сүй тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй хүүдээ Сэйлор Жин буюу Усан цэрэг гэх нэрийг хайрлажээ. Тэрбээр өмнөх гэрлэлтээсээ 10 настай хүүтэй юм. Тэйлор 2012 оноос болзож эхэлсэн найруулагч Дэйв Гарднертэй сүй тавьжээ. Хосууд өчигдөр Лос Анжелес хотод дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн байжээ.


Гарднерийн найзын хэлснээр “Хосууд хүүгээ мэндэлсний дараахан сүй тавьцгаасан. Хуримаа хэзээ хийх нь тодорхойгүй байгаа. Сүй тавих ёслол Нью Йоркт байрлах Тэйлорын гэрт болсон. Ёслолд Тэйлорын аав, дуучин Стивен Тэйлор оролцсон” гэжээ.


Сүй тавих ёслолын үеэр Стивен Тэйлор твиттертээ “Ертөнцийн бүх аз жаргалыг охиндоо өгмөөр байна. Сайхан амьдраарай” гэж жиргэжээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин