Лопезоос салсан шалтгаанаа ярьжээ
Дуучин Марк Энтони “NBS” телевизид ярилцлага өгөх үеэрээ Женнифер Лопезоос салсан тухайгаа ярьжээ. Тэрбээр “Бидний гэрлэлт бүтэлгүйтсэн гол шалтгаан нь “ажил”. Бид нэг нэгэндээ цаг гаргахаас илүү уран бүтээл, ажил мэргэжилдээ гол анхаарлаа хандуулдаг байсан. Бид хэтэрхий их ажилладаг байсан. Лопез аялан тоглолт, би зураг авалт гээд хоёр тийшээ явцгаадаг. Заримдаа нэг нэгнээ мартдаг байсан. Нэг л мэдэхэд бидний дунд цав үүсчихсэн. Нэг л өдөр бид нэг нэгнээсээ залхаж эхэлсэн. Ихрүүд минь төрөөд хэсэг сайхан байсан ч дахиад л хөндий харилцаатай нүүр тулж, эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн” гэж хэлжээ.
1
Хосууд 2005 онд хуримлаж, 2012 оны эхээр салцгаасан юм. Тэд Макс, Эмма гэх хүү, охинтой билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ