Б.Мишээлт шилдэг боксчин болжээ

img

ОХУ-ын Комсомольский На Аморе хотноо энэ сарын 11-15-ны өдрүүдэд Афганистан улсад байлдаж явсан ЗХУ-ын цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн боллоо. Тэмцээнд есөн улсын 130 тамирчин есөн жинд өрсөлдөхөд 56 кг-ын жинд Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн /ТСБТСДуС/ тамирчин ОУХМ Б.Мишээлт алтан медаль хүртжээ. Тэрбээр тус тэмцээний шилдэг боксчиноор шалгарсан байна.

ө

Мөн 52 кг-д “Барселона” клубын тамирчин Б.Төмөрхуяг хүрэл медаль хүртсэн бол 49 кг-д тулалдсан Д.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. Харин 60 кг-д Баянхонгорын М.Батбаяр, Э.Элбэг нар эхний учраадаа ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүлжээ.

б

Энэхүү тэмцээнийн есөн жингийн наймд нь ОХУ-ын боксчид түрүүлсэн байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

....:
turemgiilagch nart zoriulsan temtseend oroltsood bhdaa yahav de
2015-02-26