"Бүсгүй минь инээмсэглэж яваарай"
2015-02-27

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тун удахгүй тохионо. Бидний хэлж заншсанаар “Мартын 8”, бүсгүйчүүдийн баярт зориулан Улсын филармонийн уран бүтээлчид "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолтоо өргөн барих гэж байна.
Уламжлалт “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт ирэх гуравдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагт Цлсын филармонин концертын их танхимд болно. Энэхүү тоглолтод улсын Филармонийн дуучид эх үрс, элбэрэл хайрын тухай олон сайхан дууг “Баян монгол чуулга” –ын хөгжимчидтэй хамтран дуулж үзэгчдэдээ хүргэнэ.
б
Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэх юм байна. Мөн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 7014-8012, 8800-4849, 9904-5517 дугаарын утсаар тодруулхаас гадна www.facebook.com/mongolian state philharmonic / цахим хуудаснаас лавлах боломжтой.
б
Б.Бэхи
Shuud.mn
Сонин хачин