“Ерөнхийлөгчийн цом” биатлоны тэмцээн Улаанбаатарт болж байна
2015-03-02

Монголын биатлоны холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "President cup 2015" шилжин явах цомын тэмцээн Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 2-6-нд "Скай ресорт" цанын баазад үргэлжилж байна.

d

Уг тэмцээнийг Монголын биатлоны холбоо Буриадын биатлоны холбоо болон Өвөр Байгалийн биатлоны холбоодтой хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулах бөгөөд 2016 оноос Азийн бусад орнуудтай хамтран зохион байгуулж, улмаар Азийн цомын тэмцээнийг бий болгохоор төлөвлөж байгаа аж.

d

Энэ жилийн “Ерөнхийлөгчийн цом” биатлоны тэмцээн нь дөрвөн гараатай явагдаж байгаа бөгөөд нээлт болон эхний хоёр гарааг ОХУ-ын Буриадын "Снежинка" баазад зохион байгуулж хойд хөршийн Буриад, Чита, Красноярск, Эрхүү, Өвөр Байгал, Новосибирск, Монголын баг тамирчид өрсөлджээ. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хувийн уралдаанаас манай тамирчин Н.Ууганцэцэг, багийн холимог буухиа төрөлд манайхан багаараа (Н.Ууганцэцэг, Э.Ариунзул, Э.Бархүү, У.Батжаргал) хүрэл медаль тус тус хүртжээ.

Б. Дэжид 

Shuud.mn
Сонин хачин