Эстонид парламентын сонгууль боллоо
2015-03-02

Эстони улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд парламентын сонгууль боллоо. Сонгуульд өнөөгийн Ерөнхий сайд Ривасын тэргүүлдэг “Шинэтгэл” нам ялалт байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус нам 27.7 хувийн санал буюу парламентын 101 суудлын 30-д ялалт байгуулсан бол сөрөг хүчин “Төв нам”  24.8 хувийн санал авч 27 суудлыг авчээ.


Сөрөг хүчний тэргүүн  “Сонгууль хуулийн дагуу шударга болж өндөрлөлөө. Манай нам хэдий ялалт байгуулаагүй ч сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байна. “Шинэтгэлийн нам”-ын удирдлагууд болон дэмжигчдэд баяр хүргье” гэж хэлжээ.  


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин