Түр зогсоолоос автомашиныг хулгайлжээ

img

Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвгэрт байрлах Нэхий плазагийн автомашины зогсоол дээрээс машинаа алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаж, Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн Б-ийн Тоуота Vitz маркийн автомашиныг Баянгол дүүргийн 13-р хороонд оршин суух 22 настай Э хулгайлсныг илрүүлэн, шалгалтын ажиллагаа хийгдэж буй аж.
б
б
Гэмт этгэд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Иргэд та бүхнийг машинаа түр зогсоолд байрлуулахдаа сайтар түгжсэн эсэхээ шалгаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
пб
Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ