Билл Гейтс дахин тэргүүллээ
2015-03-03

“Forbes” сэтгүүл энэ оны хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин тэргүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус жагсаалтыг сүүлийн 16 жилийн турш тэргүүлж буй. Түүний нийт хөрөнгө 79.2 тэрбум ам.доллар бөгөөд өнгөрсөн онд гурван тэрбумаар өссөн байна. Харин удаах байранд Мексикийн тэрбумтан Карлос Слим 77.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсчээ. “Forbes” жагсаалтаа гаргасны дараа Карлос твиттертээ “Нөхөрсөг шог. Билл дахиад л миний дээр гарчихлаа” гэж жиргэжээ. Тэрбээр энэхүү жагсаалтад сүүлийн 10 жил багтаж буй юм.

1

Жагсаалтын удаах байруудад АНУ-ын бизнесмэн Уаррен Буффет 72.7 тэрбум, “Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 64.5 тэрбум, “Oracle”-ийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон 54.3 тэрбум, бизнесмэн Чарльз Коч 42.9 тэрбум, бизнесмэн Дэвид Коч 42.9 тэрбум, “Wall mart”-ийн захирал Кристин Уалтон 41.7 тэрбум, “Wall mart”-ийн хувьцаа эзэмшигч Жим Уалтон 40.6 тэрбум, бизнесмэн Лилианье Беттенкорт 40.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсчээ.

“NBA”-ийн ахмад тамирчин, бизнесмэн Майкл Жордон тус жагсаалтад 45-д жагсч, тэрбумтануудыг тоонд багтсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
яяяя:
нэрсийг нь буруу бичээд байх юм аа
2015-03-03
ssdfsdd:
haa*n be? mongold dollariin 4 terbumtai sh de tiim bayan ym u enee odgerel,battulga ntr chin jordan chin dunduj odoo l billioner bolj bgan bn sh de
2015-03-03