Өнөөдөр Монголын оюутнуудын эрхийн өдөр
2015-03-04

Өнөөдөр бидний, одоогийн болон ирээдүйн ОЮУНТАН- уудын өдөр. Та бүхэндээ энэ баярын өдрийг тохиолдуулан хамгийн сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд Монгол улсынхаа оюуны хөгжлийн түүчээ нь болохын хүсэн ерөөе...!



25 жилийн өмнө оюутнуудын санаачлагаар МОХ – ны Онц 4 –р бага хурлыг хуралдуулан оюутны байгууллагыг бие даасан оюутны өөрөө удирдах байгууллага болгон өөрчилсөн өдөр. Ардчилсан хувьсгалын түүчээ нь болж байсан оюутнууд энэ л хурлаар Монголын түүхэнд Оюутны эрхийн түгээмэл тунхагыг хэлэлцэн баталсан байдаг юм. Энэ л цаг үеээс бидний үеийн оюутнууд ардчилсан Монгол улсын сэтгэлгээний шинэчлэлийн анхдагч нар нь байсан билээ.


Ерөнхийлөгч хэмээх оюутны байгууллагын тэргүүнээ сонгосон нь анхных, Оюутны шоуг зохион байгуулсан нь одоогийн хүчээ авч байгаа бизнесийн анхны алхам, Оюутны хөдөлмөрийн бирж, анхны тохиролцооны зах гээд дурьдвал олон юмны анхдагч нар байсаан...


Туулж өнгөрүүлсэн бидний зам дардан байгаагүй ч, эдийн засгийн Рэнцэнтавхай, Төрөө, Жанрайсиг Ганбаадаа, Цэнгэлдээ, Полид хамт сурж байсан найз нар, ХААИС –ийн оюутнууддаа, Ховдын багшийн сургууль, Орос хэлний, АУИС дайчин охидууддаа дурсахгүй байхын аргагүй байдаг өдөр юм...


Мөн биднийгээ орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн андууд болох Нукаа, Батбаяр, Бавуу гээд олон найз нараа дурсан санаж байна.....







Shuud.mn
Сонин хачин
зоригт:
зоригт золигтож байна. ардчилалын буянаар бас лу. болдын хаялагаар хэдэн бор юмтай болчихоод одоо хэдэн төгрөг төлж хүчээр од болчих юм байна дөө
2015-03-04