Боловсролын сайдад шаардлага хүргүүлжээ
2015-03-04

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн төрөлжсөн хичээл орох болсноор сурагчийн насанд тохирсон эрүүл зөв амьдралын хэвшил, мэдлэг олгож эхэлсэн. МУИС-д эрүүл мэндийн багшийн анги хүртэл нээгдэж, боловсон хүчнийг нэмэгдүүлж байсан ч Боловсролын сайдын шийдвэрээр эрүүл мэндийн хичээлийг сургалтын программаас хасаж, биологийн хичээл болон биеийн тамирын хичээл дотор багц судлагдахуун болгох болсон юм. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Олон талт оролцооны байгууллагууд хамтран салбарын сайдад шаардлага хүргүүлсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хариу ирээгүй бөгөөд  энэхүү асуудлаар удахгүй хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэх юм байна.

ый

Боловсролын сайдад 2015 оны 2 сарын 16-ны өдөр хүргүүлсэн уг шаардлагыг сийрүүлбэл: “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөрийг БСШУЯ боловсруулж хэрэгжүүлж байгаад бид талархан дэмжиж байдаг. Зөв Монгол хүүхэд гэж архи, тамхи, мансууруулах бодисыг жигшиж, ирээдүйд нь хор хөнөөлтэй аливаа эрсдлээс өөрийгөө сэргийлэх чадвартай, энгийн дадал, үйлдлээр өвчин эмгэгээс сэргийлж ихийг сурч бүтээх чадвар, эрмэлзлэл дүүрэн хүнийг хэлж байгаа гэж бид ойлгож байна.

ы

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 2013 оны 8 сарын 16-ны өдрийн А/311 дугаар тушаалд ЕБС-иудын 4–12 дугаар ангид эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээлээр оруулахаар тусгасан байлаа. Гэтэл нэг жилийн дараа та энэхүү тушаалаа хүчингүй болгож, 2014 оны 6 сарын 3-ны А/240 тушаалаар бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг батлахдаа Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлийн агуулгад Эрүүл мэндийн хичээлийн агуулгыг нэгтгэн оруулсан байна. 2014 оны 8 сарын 26-ний А/335 тушаалаар Дунд боловсролын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хасч, бусад хичээлтэй интеграцчилах ажлыг эхлүүлжээ.

ы

2013 онд дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд (хотын 25, хөдөөгийн 34 сургуулийн 12 ба түүнээс дээш насны 5393 сурагчийг хамруулсан) хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа нь харагдсан. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж байгаа байдал, бэлгийн замаар дамжих халдвар их байгааг бусад үндэсний хэмжээнд хийсэн судалгаануудын дүн харуулж байна.

ый

Энэхүү оновчгүй шийдвэр, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, Эрүүл мэндийн яам удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Насанбаярт мэдэгдэж, албан тоот хүргүүлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу өгөлгүй эрүүл мэндийн хичээлийг интеграцчилах ажлыг үргэлжлүүлэн хүчээр явуулж байна. Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээн, гаргасан шийдвэрээ эргэж харахыг Олон талт оролцооны байгууллагууд албан ёсоор шаардаж байна” гэжээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хүүхдүүдийн ирээдүйгээр хэтэрхий ингэж тоглож болохгүйшдээ. дараа нь тэгээд нэг л их шинэчлэл хийсэн нэртэй хүн болийшдэ.
2015-03-05
иргэн:
боловсролын салбараар энэ нөхөр тоглож байгааш дээ
2015-03-05
sandag:
ene gantomor gej shambigar nohor bolovsroliin salbaraar mon ch togloj bna daa. bidnii mongolchuud ch mon hultsengui humuus yum daa
2015-03-05
багш:
ирээд буцдаг нүүдлийн шувууд шиг хэдэн улс төрчдөөр монгол улсын гол салбар болох боловсролын салбарт дур зоргоороо өөрчлөлт хийхийг болиулах хэрэгтэй. зүүдлээд сэрсэн зүйлээ яриад явдаг биз зарим нь.
2015-03-05
zochn:
ene nasanbayar gj avgai zailaasai
2015-03-05
багш:
энэ шаамий нөхөр мөн ч их гай тарина даа. японд хэдэн жил сурснаараа гайхуулж өөрийгөө пиардаад байдаг болохоос толгой нь хоосон, бас нэг мянгуужин.
2015-03-05
унэн шуу:
аливаа салбартаа ур бутээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн чадварлаг сэхээтнууд их байгаа шуу.нам гэж талцахаа зогсоовол дээр байна.сайдаа мэргэжилтнуудийн саналийг сонс.арай дэндуу байна.сайд болчвол бугдийг мэдэгч байж болох уу.чадварлаг багш мэргэжилтнээс уг сонс суралц.чадазгуй сонсохгуй бол та нар ажлаа ог.монголын хойч ирээдуйд буу гай тарь
2015-03-05
zandraa:
bolobsrolin said hiichih oligtoi amitan alga uu neg hachin huniig l dahin dahin bolgood l bas neg yu ch meddeggui yran zohiolin hicheel hereggui geh shig shal teneg ym yaridag balai abgai geed ajil unagaasan hegiin ymnuudaa zailuulbal taarna shuu ym medehgui teneg humuuseer udirduuij huuhduudee hen ch bish bolgomoorgui baina shuu
2015-03-04
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-04
zochin:
nasanbayr gedeg ergvv abgaig zailuulaachee.henii tataas yum be ehe odoo.saidaas ni ehleed bvgdig ni solij medlegtei bolobsroltoi hvmvvsig tabiasai.
2015-03-04
боловсрол:
энэ боловсролын сайд хүссэн зүйлээ ямарч хуулийн үндсэлэлгүй судалгаагүй өөрчилдөг хүн шүүдээ. сурагчдын амралтыг хүссэн үедээ өөрчлөнө... хүссэн зүйлээ хүнд тулгаж толгой угаана. монголын боловсролыг өөрийхөө хүүхдийн төвшинтэй нийцүүлэн ойлгодог юм шиг байна лээ..
2015-03-04