Соёлын биет бус өвийн цахим хуудас нээнэ
2015-03-05

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 11 төрлийн соёлын биет бус өв бүртгэгдээд буй. Эдгээр өвийг олон нийт, дэлхийд дэлгэрэнгүй танилцуулсан дэлгэрэнгүй тайлбар бүхий цахим сайтыг англи хэл дээр нээн ажиллуулах төслийг "Монгол угсаатан нүүдэлчдийн өв соёл" ТББ-аас эхлүүлжээ.

б

Ингэснээр Монголын ард түмний өв соёлуудыг англи хэл дээр дэлгэрэнгүй танилцуулан, сонирхсон хүссэн хүн бүрт гарын авлага болж, манай орныг манай дэлхий дахинд сурталчилах, нүүдэлчин ардын өв соёл, ахуй амьдралтай газар дээр нь ирж танилцах хүслийг төрүүлэх, аялал жуулчлалд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзжээ.

"Монгол угсаатан нүүдэлчдийн өв соёл” ТББ нь монгол угсаатны ёс заншил, зан үйл, ахуй амьдрал, язгуур урлаг, онгон байгаль, дурсгалт газрууд, түүх соёлын өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын биет болон биет бус өвийг судалж сурталчилах, хадгалж хамгаалах, олон улсад таниулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин