“Хүний төлөө-Зөв тус” аян үргэлжилж байна
2015-03-05

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Хүний төлөө-Зөв тус” сарын аян төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд бүх аймаг аяны нээлтээ хийж, 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 2000 орчим инженер, техникийн ажилтан оролцжээ.

Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрууд энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, багаж, тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, сургалт зохион байгуулан, гарын авлага, зөвлөмж тарааж сарын аяны зорилго, хүрэх үр дүнгийн талаар сурталчилсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэхэд л хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, барилгын чанар байдлыг хэмждэг 12 төрлийн багаж хэрэгслийг толилуулсан бол “Юнигаз” компани шингэрүүлсэн шатдаг хийн баллон, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн холболт, угсралтын үзэсгэлэн гаргажээ.

б

Нэр бүхий таван аймагт барилгын ажлын талбайн зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж зохион байгуулах, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үзүүлбэр, мэдээлэл хийсэн нь аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон гэж албаны хүн онцлов. “Хүний төлөө-Зөв тус” аяны нээлтийг аймаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ус сувгийн газар, Дулааны станц, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Барилгачдын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин