"Хатан-Эрдэнэ"-ийг тольдоорой
2015-3-6

МУЭ-ээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэй уран бүтээчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэдэг уламжлалтай. Энэ удаа “Хатан-Эрдэнэ-2015” үзэсгэлэн маргааш /III.7/нээлтээ хийх нь ээ. Уг үзэсгэлэнд уран бүтээлч эмэгтэйчүүд өөрсдийн шилдэг бүтээлээр оролцож уран бийр, уян ухаан бодлоороо амьдралд гэгээн өнгө, гэрэл нэмэх юм.
б
Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй бүсгүйчүүд бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн дэмжиж буйгаа илэрхийлж байгааг зохион байгуулагчид онцолсон. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал МУЭ-ийн арт галерейд үргэлжлэх юм байна.
б
Б.Бэхи
Shuud.mn
Сонин хачин