Д.Алтанхуяг Соёлын элч болов
2015-03-07

Хакухо М. Даваажаргал, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар Монгол Улсын Соёлын элч болсон. Тэгвэл Монгол Улсын Соёлын элчийн гурав дугаартай гэрчилгээг МУГЖ, балетчин Д.Алтанхуяг гардан авчээ. Түүнд уг гэрчилгээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр гардуулсан байна.

б

Ёслолын арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр ийнхүү өргөмжилж байна. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөжээ.

Shuud.mn
Сонин хачин
gadaa dad amudaragch:
ene hunig uguisguie bas l ulsun ner gargaj yavaa zaluu mun ikh l olon hun mongol urlagig surtalchilj bndaa enuugeer harin ene shagnaad bgaa uls uursdiiguu neg haraa ichmeer umnuud nohoi ni *nuud
2015-03-08
gadaa dad amudaragch:
ene hunig uguisguie bas l ulsun ner gargaj yavaa zaluu mun ikh l olon hun mongol urlagig surtalchilj bndaa enuugeer harin ene shagnaad bgaa uls uursdiiguu neg haraa ichmeer umnuud nohoi ni *nuud
2015-03-08
язгуур урлаг:
монголын язгуур урлагынхан хамгийн их бас сайн соёлын элч хийж байгаа шүү дээ.тэд нарт өгөөч.хүнээ танихгүй юм.
2015-03-07