Лив Тэйлор хүүгээ танилцуулав
2015-03-07

Жүжигчин Лив Тэйлор өнгөрсөн сарын сүүлээр амаржиж хүүтэй болсон билээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл хүүгийнхээ зургийг нийтэд үзүүлээгүй бөгөөд өчигдөр твиттертээ хүүгийнхээ гар болон хөлний зургийг байршуулаад “Бурхны бэлэг” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

ы

Жүжигчин бүсгүй хүүдээ Сайлор хэмээх нэрийг хайрласан. Энэхүү нэр жүжигчний аав буюу “Aerosmith” хамтлагийн дуучин Стевин Тэйлор өгчээ.  Тэйлор “Зээ хүүгийнхээ нэрийг өгөх хүндтэй үүргийг охин минь надад өглөө. Их удаан бодсон” гэж жиргэжээ.

 ы

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин