Гэмт этгээдэд 10.1 жилийн хорих ял оноожээ
2015-03-10

Бусдын биед гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Уг хэрийг үйлдсэн Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10.1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ы

Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар баг Мааньзавын 5-5 тоотод иргэн Э нь өөрийн гэртээ  2014 оны 04 дүгээр сарын 21-ний орой  хохирогч Т-гийн баруун гарын бугалган тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Дээрх эрүүгийн хэрэгт Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 01 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 8 дугаар шүүхэд шилжүүлжээ.

ы

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин