Хүүхдээр цаазын ял гүйцэтгүүлжээ
2015-03-11

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тагнуул хийж, нууц материал хил давуулсан хэргээр Израйлийн тагнуулчийн аминд хүрч буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Бичлэгт цаазын ялыг 12 настай хүү гүйцэтгэж буйгаар бичигдсэн байна. Тэрбээр тагнуулчийн толгойд буу бариад “Урвагч” гэж хэлээд бууджээ. Энэхүү  бичлэгийг “SITE” байгууллага өөрийн твиттертээ тавьсан байна.

1

Израйлийн тагнуул гэгдээд буй 19 настай Мухаммед Саид Измаил Палестин улсын иргэн аж. Тэрээр өнгөрсөн онд Сирид ирж, хэт даврагч болжээ. Гэхдээ залууг Израйлийн тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг байсан гэх баримт олдоогүй гэж Палестиний Засгийн газраас мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин