Хуурамч дипломтой Төрийн албан хаагчдыг шалгаж эхэллээ
2015-03-12

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгаж эхэлжээ.

Гэтэл шалгалтын явцад нэр дэвшсэн этгээд нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, нэр дэвшигчийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, туршлагад нь тааруулсан ажлын байрны тодорхойлолтыг батлуулж гаргах, зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.

Тус газраас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах болон хуурамч бичиг баримт ашигласан асуудлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
эрдэнэбат:
нийслэлийн азг-ын дарга асан д.бат-эрдэнэ шиг ажиллавал хэрэгсэхгүй болгоно. төрийн мөнгөөр хамаагүй туйлж болох юм шиг байгаа юм. дам сонсвол ийм хэргийг сагсай гуай хэрэгсэхгүй болгох тал дээр гашсан гэж шум байдаг.хуурамч диплом юу ч биш. нэрээ ч өөрчилж амьд ахаараа нэрлэж болох аргыг нийслэлийн прокурорын газрынхан заагаад өгнө. хуурамч бичиг баримттангууд бат-эрдэнээс зөвлөгөө ав.
2015-03-13
байцаагч:
диплом ч өнгөрсөн ажил. харин бараг тэр чигээрээ төрийн албаны шалгалт өгөөгүй нөхдүүд шүү дээ. энэ хүрээлэнгүүдэд зүгээр л өдөр хоног өнгөрөөсөн үүрэг гүйцэтгэгч нар хэн намайг татах бол гээ л ажил хийхгүй сайд нарт долигноо л байж байна. үүрэг гүйцэтгэгч гэдэг чинь бүх юмны хаалт болж, ажил ч урагшлахгүй, албан тушаал сэлгэсэн нөхдийн дээдлэж явдаг "журам" боллоо. зайсанд бол тэр чигээрээ үүрэг гүйцэтгэгч нар. тиймээс диплом, тушаал, шалгалтын шийдвэр, хамт олныг саналыг ч авсан эсэхийг шалгах ёстой.
2015-03-12