Золиос
2015-03-13

АТГ -ынхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгажээ. Түүнийг “хүргэн” Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотойгоор шалгаж байгаа. Харин мөнгийг нь авсан Г.Дэнзэн гадаадаас “Би хамаагүй шүү...” гэсэн утгатай захидал бичсэн шиг гэм зэмгүй царайлсан хүн явна.

y

Чухамдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн гэдэг шавилхан залуу “Эрдэнэс Тавантолгой” гэдэг төрийн компанийн захирлыг гарын үсэг зуртал хөдөлгөж чадахгүй. Тэгэхээр дээрх асуудал гэмт хэрэг байлаа гэхэд Я.Батсуурь тухайн үедээ Ерөнхий сайд Н.Алтанхуягаас юм уу, хэн нэгэн нөлөө бүхий албан тушаалтнаас үүрэг даалгавар авч байж л шийдвэрлэж таарна.

h

Ерөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Ерөнхий сайдын шууд тушаалаар ажилладаг гэдгийг Сү.Батболд Ерөнхий сайд, Б.Энэбиш “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхаас тодорхой болсон. Б.Энэбиш өнөөдөр эх орондоо ирэх эрхгүй. “Би гэмт хэрэг үйлдээгүй, засгийн даалгавар биелүүлсэн шүү” гэдгээ “алга болсноосоо” хойш хоёр ч удаа захидал бичиж, онлайн ярилцлага өгч илэрхийлсэн байдаг. Тэр ч байтугай Сү.Батболд 2012 оны сонгуулийн өмнө намынхаа нэр хүндийг бодож “Эх орны хишиг” гэсэн амлалтыг биелүүлэх гэж “Тавантолгой”-г барьцаалж, “Чалко”-гоос 350 сая ам.доллар авсан. Ингэж байж 21 мянгыг тараасан байдаг. Эцэст нь Б.Энэбиш буруутаж яваа. Түүнийг камазны хэдэн дугуй компанидаа шахсан, мөн “Чалко”-гийн мөнгөний зарцуулалтаар буруутгадаг.

j

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх захирал Б.Энэбиш гадаадад бүгчихсэн, одоогийн захирал Я.Батсуурь шоронд хоригдоод байна. Харин Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Алтанхуяг нар УИХ-ын гишүүн гэдэг дархан эрхтэй улстөрчид улс төрөө хийгээд манаргаж явна. Золиос гэдэг жинхэнэ утгаараа энэ биз ээ.

j

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
зочин :
алтанхуяг дандаа л хүргэн дүү нараа ашиглан ажил явуулдаг байсан. тэд нар нь хэн нэгэн чухал албаны хүнтэй нөхөрлөөд ажлаа явуулдаг гэдгийг олон нийт мэднэ. бүр зарим нь хамраа сөхөөд хүнтэй я дуугарах тэнхэлгүй болсон байж билээ.
2015-03-13
яах аргагүй хэлмэгдүүлэлт шүү:
ажил хийсэн дарга болгоныхоо толгойг залгидаг яасан сонин компани вэ. үе үеийн ерөнхий сайд нарын өгсөн үүрэг даалгаварын дагуу л ажил үүргээ гүйцэтгэсэн байна. гэтэл яагаад эдгээр хүмүүсийг ингэж зовооно вэ. улс төрийн шалтгаанаар ингэж хүмүүсийг зовоохоо болихгүй юм уу.
2015-03-13
зочин:
хэлмэгдсэн гэхэд хаашаа юм бэ? би та нарын даалгавар гүйцээж чадахгүй. энэ ажлаа ав гээд л шударгаар үлдэж чадаагүй бууны нохдыг битгий өмөөрөөд байцгаа. монголын ард түмэнд хор учруулсан луйварчид шүү дээ. ингэж ялаас мултрах гэж байгаа бол зайлцгаа.
2015-03-13
dsvbh:
bohir gahaihuud uhej dald oroosoi bilee
2015-03-13
үнэн:
гашуун үнэн бол энэ 2 захирал хэлмэгдэж байна чалкогоос авсан доллар бас дэнзэнд өгсөн гээд байгаа мөнгө бугд л яамар нэгэи шиид эсвэл тушаал гэх мэт чиглуулсэн л байгаа шуу дээ захиралуудиин энэ асуудалд яагаад буруутгаж байгаа хууль эрх зүитэй ардчилсан улс биз дээ энэ 2 хунииг үоронд хорисноор юу өөрчилөгдөж юу шиидэх юм болоо ёстои тамийн тогоо мунхаг тэнэгээрээ дуудулж одоо бас хөрөнгө орулалт татна гээд ёстои хэлэх уг алга иим улсад хэн ирэх бэ элбэгдоржоо та харулаач гаднии хунииг бол өршөөж болдог монгол хун болхоор хоригдоод хохироод хууль завхруулж хунии эрх будуулгээр зөрчидөөд жинхэн хулгайчаа барихгүи байна
2015-03-13