Селин Дион урлагтаа эргэн ирэв
2015-03-13

Дуучин Селин Дион өнгөрсөн оны эхээр урлагаа орхиж буйгаа зарласан билээ. Дуучны нөхөр Рене Анжелилийн биеийн байдал эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсний дараа  тэрбээр урлагт зориулах цагаа гэр бүлдээ зарцуулж, эхнэр, ээжийнхээ үүргийг гүйцэтгэхээр болсноо мэдэгдсэн юм.

х

Хэсэг хугацаанд урлагаас хөндийрсөн дуучин эргэн ирж буйгаа зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр твиттертээ “Би эргэн ирлээ. Лас Вегасчуудаа” гэж жиргэжээ. Дуучин ирэх наймдугаар сард Лас Вегас хотын “Caesar's” теарт “My heart’s bird” тоглолтоо хийхээр болсон байна.  Селин “Нөхөр минь намайг ятгаж чадлаа. Түүний хүсэл намайг тайзан дээр гараад дуулах гэсэн. Нөхрийн минь бие сайн байгаа. Би гэр бүлийнхэндээ хязгааргүй хайртай. Бас тайз, үзэгчид, хамт олондоо гэр бүлээсээ илүү хайртай гэдгээ гэртээ байсан нэг жилийн хугацаанд ойлголоо. Би тайзаа үгүйлж байна” гэж хэлжээ.

 ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
aagii:
aguu duuchin. 8 sard yabj togloltiig ni vzii daa
2015-03-14
unshigch:
ger buleesee iluu hairtai baihdaa yahavdee, dutahaargui hairtai gedeg bgaa daa, buruu orchuulsan yum bish beez, ene delgertsetseg magadgui l gar shuu
2015-03-13