Цагдаа буудсан этгээдийг хайж байна
2015-03-13

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод өчигдөр дахин эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсаалын үеэр хоёр цагдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.  Цагдаа нарыг буудсан этгээдийг баривчлаагүй ч хэд хэдэн хүнийг саатуулсан тухай Фергюсон хотын Цагдаагийн газраас мэдээлжээ. Мөн хотын удирдлагууд цагдаа нарыг буудсан этгээдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 10 мянган ам.долларын мөнгөн шагнал олгохоо амласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.




Майкл Брауны гэр бүл болон дэмжигчид өчигдөр болсон жагсаалтай ямар ч хамааралгүй гэж хүүгийн аав Боб Браун мэдэгдсэн байна. Жагсагчид хүүгийн аминд хүрсэн цагдааг хуулийн дагуу шийтгэхийг шаарджээ. Жагсаалын дараа Ерөнхийлөгч Барак Обама “NBS”телевизэд ярилцлага өгсөн байна. Тэрбээр “Одоо хангалттай. Фергюсон хот жагсаал, цуглаанаас салах цаг нь ирлээ” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
zoro:
usa hucheer haruudaa budakh bkhda tegsen murtluu busdin heregt hi=oshuu dureed‘
2015-03-13