Сербид гашуудал зарлажээ

img

Серби улсад түргэн тусламжийн нисдэг тэрэг осолдож, долоон хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нисдэг тэргэнд төрөөд тав хонож буй нярай хүүхэд байжээ. Хүүхэд амьсгалын дутмагшилд орсон учир эмч нар түүнийг хотын эмнэлэг рүү тээвэрлэж явсан байна. Ослоор багийн дөрвөн гишүүн, эмнэлгийн хоёр ажилтан болон нярай хүүхэд амиа алджээ.

1

Онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байна. Аймшигт ослын дараа нярайн ээж эмнэлэгт хүргэгдсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Дээрх ослын дараа тус улсын удирдлагууд энэ өдрийг гашуудлын өдөр болгож, парламентын ордны дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
америк "авс" хөлөгдөж явсан 11 америк цэрэг саяхан бас унаж үхэцгээсэн. хэдэн франц тамирчин бас франц "авс"-тайгаа яалаа.нисдэг тэрэг ч аюултай унаа юм аа.
2015-03-16
хуху:
орос авс унаж явж дээ
2015-03-15