"Үндэс" кино олон улсын наадмаас шагнал хүртлээ
2015-03-16

Монголын кино уран бүтээлчид жил болгоны "48 цаг" олон улсын бэсрэг кино наадамд оролцдог. Өнгөрсөн жил  “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн юм. Харин энэ жилийн хувьд "Үндэс" киноны уран бүтээлчид Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар "48 цаг" кино наадамд оролцжээ.

Тэд тус наадмаас олз омог дүүрэн ирсэн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

АНУ-н Лос Анжелес хотын TCL chinese театрт зохион байгуулагдсан тус наадамд Монголын уран бүтээлчид "Үндэс" киногоороо "Шилдэг жүжиглэлт-Хүүхэд" төрөлд шагнал хүртээд ирсэн байна.

Ямартаа ч, Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан авъяаслаг уран бүтээлчиддээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain bnaa. bayr hurgie!!!
2015-03-16