Хоккейчид өнөөдөр Эмиратын багтай тоглоно
2015-03-16

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн өнгөрсөн бямба гаригт Тайваны Тайпэй хотод эхэлсэн билээ. Уг тэмцээн найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао гэсэн таван улс оролцож байна.

g

Тэмцээний эхний өдөр Монгол-Макаогийн тамирчдын тоглолт болоход манайхан 8:1-ээр өрсөлдөгчөө буулгаж авсан. Мөн  Арабын нэгдсэн эмират -Тайландын тоглолтод 5:2-оор арабууд хожсон юм.

g

Харин өнөөдөр манай хоккейчид хоёр дахь тоглолтоо АНЭУ-ын багтай өнөөдөр тоглоно. Тэмцээний дараа энэ сарын 18-нд Тайвань, 19-нд Тайландын багтай тус тус тоглоно.

f

  Б.Дэжид  
Shuud.mn
Сонин хачин