Herbalife дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо
2015-03-16

Herbalife компани 24 цагийн дотор хамгийн олон оролцогчтой эрчимтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоосныг ГИННЕСИЙН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ® байгууллага баталлаа.

й

Дэлхийн 80 гаруй улс орныг хамарсан энэхүү арга хэмжээнд Монгол улс оролцов. 

й

Монгол улс, Улаанбаатар хот, 2015 оны 3 сарын 13 –– Хүнс тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын Herbalife (NYSE: HLF) компани Монгол улс болон дэлхийн бусад олон оронд буй гишүүдээ хамруулан, 24 цагийн хугацаанд хамгийн олон оролцогчтой, дэлхий нийтийг хамарсан Богино давтамжтай, эрчимтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх арга хэмжээ зохион байгуулж, ГИННЕСИЙН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ® тогтоох зорилго тавьсан юм.

Дэлхийн 80 гаруй улс оронд Herbalife компанийн мянга мянган гишүүд өөрсдийн үйлчлүүлэгчид, найз нөхөд, гэр бүлийнхний хамтаар Herbalife компанийн орон нутгийн клуб, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газруудад дасгал хөдөлгөөний энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Дасгалын арга хэмжээ бүх улс оронд 3 сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 9 цагт эхэлсэн бөгөөд дэлхийн бүх бүс нутгийг хамран, Монгол, Сингапур, Малайз, Индонез, Япон, Испани, Итали, Англи, Орос, Украйн, Африк, Мексик, Канад, АНУ зэрэг олон орны, олон хотод 24 цагийн туршид үргэлжлэн явагдав.

й

Монгол улсад энэхүү арга хэмжээг Улаанбаатар, Эрдэнэт, Улиастай хотуудад албан ёсоор зохион байгууллаа. Улаанбаатар хотын Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 500 гаруй хүн, Завхан аймгийн Улиастай хотын спорт хороонд 150 гаруй, Эрдэнэт хотын 14-р сургуулийн биеийн тамирийн зааланд 60 гаруй хүн тус тус цуглан уг арга хэмжээнд оролцсон байна.

й

ГИННЕСИЙН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ-ын албан ёсны шүүгч н. Майкл Эмприк “Herbalife компани 24 цагийн дотор хамгийн олон оролцогчтой Богино давтамжтай, эрчимтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөн зохион байгуулсан, мөн нэг байршилд хамгийн олон оролцогчтой Богино давтамжтай, эрчимтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөн зохион байгуулсан гэсэн 2 үзүүлэлтээр дэлхийд шинэ дээд амжилт тогтоож чадлаа” хэмээн батлан мэдэгджээ. Лос Анжелес хотод уг арга хэмжээнд оролцсон н. Эмприк “Энэ арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, хамт дасгал хийж байгаа сэтгэл хөдлөл, урам зоригоор дүүрэн энэ олон хүнийг харах сайхан байлаа. Шинэ дээд амжилт тогтоосныг баталгаажуулж, тус компанид гэрчилгээг гардуулж өгөх боломж надад тохиосонд баяртай байна” гэж мэдэгджээ.

“Энэ бол Herbalife компани дахь хүн нэг бүрийн хувьд гайхалтай амжилт. Бүгдэд нь хөгжилтэй, сайхан байлаа. Эрүүл амьдрахад дасгал хөдөлгөөн ямар чухал болохыг дэлхий дахинд харуулах нэг зорилго тээж, дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хуран цугларлаа.” хэмээн Herbalife компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Тэргүүн Гүйцэтгэх Захирал Майкл Жонсон хэлэв.

ы

“Энэхүү глобал арга хэмжээнд оролцож, дэлхийн шинэ дээд амжилтыг хамт тогтоосондоо Herbalife Mongolia компани бахархаж байна. Энэ жил бид Herbalife компани үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тэмдэглэх явцдаа Монголчуудад дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллон, эрүүл, идэвхтэй амьдрах урам зориг төрүүлсээр байх болно” хэмээн компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ганболдын Дэнзэн ярилаа.

ый

#WorldWorkout хэмээн хайлт хийх эсвэл WorldRecordWorkout.com хаягаар орж, олон нийтийн харилцааны сувгуудад байршуулсан энэхүү арга хэмжээний зураг, видео бичлэгүүдийг үзэж сонирхоно уу.

б

Shuud.mn
Сонин хачин