Иргэний мэдээллийн дагуу хулгайчийг барьжээ
2015-03-16

Нэгэн эрэгтэй гар утас хулгайлж буй бичлэг фэйсбүүк хуудсаар олон нийтэд тарсан.  Тэгвэл уг этгээдийг иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Гэмт этгээд нь 30 настай М гэгч байжээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

б

Сүүлийн үед цагдаагийн байгууллага иргэдийн мэдээллийн дагуу гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан этгээдүүдийг барьж байгаа нь иргэн, цагдаагийн хамтын ажиллагаа бэхжиж, иргэдийн цагдаад итгэх итгэл нэмэгдэж буйтай холбоотой аж.

ы

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин