Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ удаалж байна
2015-03-17

Мэргэжлийн сумогийн Харү башё Японы Осака хотноо үргэлжилж байна. Есөн өдрийн дараах байдлаар башёг ёкозүна Хакухо М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. Харин түүний араас найман даваа, нэг унаатайгаар шинэ сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэхэж байгаа юм. Тэрбээр башёгийн найм дахь өдөр озэки Кисэносатод унасан юм.

ы

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд зургаан даваа, гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байгаа бол Ичиножёо А.Ичиннноров таван даваа, дөрвөн унаатай барилдаж байна. Мөн Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Токитэнкү А.Хүчитбаатар, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар нар тус бүр гурав давж, зургаа ялагджээ. Кёкүнтэнхо Н.Цэвэгням дөрвөн давж, тав унасан бол Араваши Э.Дөлгөөн тав давж, дөрөв ялагдсан байна.

ы

Жюүрёо зиндаанд барилдаж байгаа бөхчүүдийн хувьд Кагамио Б.Нанжи, Асасэкирюү Б.Дашням нар тус бүр гурван даваа, зургаан ялагдалтай, Сэйро А.Өнөболд зургаан давж, гурав унасан, Таканоива А.Баасандорж найман даваа, нэг ялагдал, Шёотэнро Д.Нямсүрэн дөрөв давж, тав унаснаар Харү башёг үргэлжлүүлж байгаа юм.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин