Сайншанд салхин паркийн барилгын ажил ирэх сард эхэлнэ
2015-03-17

ХБНГУ-ын Эссэн хотод тус улсын Ферростаал Индустриал Прожектс компани Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний урьдчилсан нөхцөлд гарын үсэг зурлаа.

й

Ферростаал Индустриал Прожектс компани нь “Сайншанд” салхин парк төслийн гол хувьцаа эзэмшигч, төсөл хөгжүүлэгч бөгөөд ирэх сард багтаан барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлэхээр төлөвлөөд байгаа аж. Сайншанд салхин паркийн жилийн үйлдвэрлэлт 190 сая квт/цаг бөгөөд үүгээрээ Монгол улсын хэмжээнд хамгийн том салхин парк болох юм байна.

s

2016 онд багтаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдохоор төлөвлөн ажиллаж байгаа ба бүтэн жилийн салхины судалгааны үр дүнд салхин дундаж хурд 7,4 м/сек гарч Монгол улс салхины эрчим хүчний гайхалтай нөөцтэйг баталгаажуулжээ.

s

“Сайншанд” салхин паркийн төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 110 сая ам доллар бөгөөд төслийн санхүүжилтийг олон улсын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагууд хийх юм байна. 2014 оны хоёрдугаар сард Ферростаал Индустриал Прожектс хувьцааны дийлэнх хувийг худалдан авч энэхүү төслийг хөгжүүлж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг www.ferrostaal-ip.com –оос авах боломжтой аж.

as

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
эрчим хүч :
хуцваа тэзү ээч эхлүүлээлээгүй, хөрөнгө мөнгөөч босгоогүй байж битгий ингэж пр хийлдээ монгол өөр болж байгаа шүү
2015-03-17
эрчим хүч :
хуцваа тэзү ээч эхлүүлээлээгүй, хөрөнгө мөнгөөч босгоогүй байж битгий ингэж пр хийлдээ монгол өөр болж байгаа шүү
2015-03-17