АНУ-ын нисгэгчгүй онгоцыг устгажээ

Сирийн Латакиа хотын ойролцоо АНУ-ын нисгэгчгүй онгоцыг буудаж сөнөөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Пентагоны “MQ-1 Predator” нисгэгчгүй онгоцтой Сирийн баруун хойд хэсэгт холбоо тасарсан байна. Онгоцыг хэт даврагчид эсвэл Сирийн армийнхан устгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жефф Моррелл мэдэгдсэн байна. Тэрбээр “Ослын шалтгааныг бүрэн тогтоох хүртэл ямар нэгэн мэдээлэл хийхийг хориглосон. Хэт даврагчид онгоц руу пуужин харвасан байж болзошгүй” гэж хэлжээ. Сирийн “Сана” агентлаг “Нисгэгчгүй онгоцны осолтой Ерөнхийлөгч Башар аль Ассад холбоогүй” хэмээн мэдээлжээ.
1
Өнгөрсөн арванхоёрдугаар сард хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг нэгдсэн Йорданы армийн “F-16” онгоцыг Сирийн Ракка хотын ойролцоо буудан унагааж, нисгэгчийг нь барьцаалсан билээ. Хэт даврагч Йорданы нисгэгч Муаз аль Касасбехийг амьдаар нь шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ