Таван монгол хүн тутмын нэг нь элэгний вирустэй
2015-03-19

Дэлхийн хүн амын дундаж наслалтыг улс орноор нь гаргадаг www.worldlifeexpectancy.com сайтад байршуулсан мэдээллээр элэгний хорт хавдрын өвчлөлийг улс орон бүрээр гаргасан жагсаалтад Монгол Улс 86.9 хувийн үзүүлэлтээр эхний байрт орсон байна.

Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг бөгөөд уг вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг байна. Монгол Улс Азид С вирусын халдвараар тэргүүлдэг. Монголын хүн амын 10 хувь нь В вирусын идэвхтэй халдвартай гэсэн тоо ч бий.

х

Тодруулбал, элэгний хорт хавдар манай оронд 100 мянган хүн тутамд 138  оногдож байгаа. Харин дэлхийд дунджаар энэ өвчин 100 мянган хүн тутамд 1-2 тохиолддог аж. Олон мянган хүний алтан амь авч одож буй энэхүү өвчлөл хүн амд чимээгүйхэн нүүрлэж байгааг статистик судалгаа харуулж байгаа юм. Элэгний В, С вирүс мэс засал, тариураар, A вирүс бохир гар буюу ариун цэвэр муу сахиснаас болдог гэдэг. Элэгний эмгэг үүсгэгч есөн төрлийн вирүс байдгаас манай улсад тавыг нь тодорхойлдог аж. Үүнээс В, С вирүсийн маркерийг голчлон тодорхойлдог байна. Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог. Тухайлбал тамхи татдаг хүмүүсийн уушиг болон элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог бол архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь хатуулаг бодисыг задалж дийлдэггүй аж.

х

УБ Сонгдо эмнэлэг нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв зан үйлийг хэвшүүлэхээр өөрийн эмнэлгийн шилдэг эмч нараар олон нийтэд нээлттэй эрүүл мэндийн лекцийг цувралаар зохион байгуулж байгаа. Энэ удаад Тайландын “Бумрунград ОУ-ын эмнэлгээс элэг, гастроэнтерлогийн тасгийн дарга, их эмч Ружапон Сүкботыг урьж “Архины бус гаралтай элэг өөхлөх эмгэг болон Bирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн оношлогоо, эмчилгээ” сэдвээр Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадорж нар хамтарсан лекцийг энэ Бямба гараг буюу 3 сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна.

х

Дашрамд дуулгахад, УБ Сонгдо эмнэлэг нь Тайландын Бумрунград ОУ-ын эмнэлэгтэй 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
gfnsxg:
neeree emneleg taraaj bgaa n unen, minii neg tanil hiisvereer torood haldvar avch bsan. emnelgees avsan gesen ug
2015-03-20
tuya:
2 jiliin omno songodo bil yy solongostoi hamtarsan emnelegt shinjilgee ogson. manaidaa l gaigyi emneleg gesen. suvilagch ni shinjilgeenii tsus sudasnaas avch baihdaa bohi jajillaad, gar utsaa chihendee havchuulaad utsaar yarij baigaa yum daa hynii sudasnaas tsus avch baihdaa shyy. estoi heleh yg oldoogyi hezee neg busad uls ornii hemjeend dohoj ochih yum emnelgiin yilchilgee ni.....
2015-03-20
hi mongolchuuda:
unengees mongoliin emneleguudl ard irgeded c virusiig taraaj haldaaj bgaasht teneg mongol emch nar yu surchaad oorsdiigoo emch gej darwaij yawdag lalr uud boloo mongold hagalgaand orson hun bur c virustei bolj bgaa chin unen tegeed bagaj heregslelee barag burench ariutgadaggui solidogchgui bh hoorhii mongolchuud min iim l emneleg emch nart eruul mendee daatgaad oor yah yostoi yum bol buu med
2015-03-19
hariutslagaguidel:
uuniig hariutslagaguidel gedeg.
2015-03-19
zaluu:
bitii hudlaa arhi tamhi ruu chiheed bai. vactsinjuulj bna gej bohir zuu tariagaar irgeddee virusiin haldvar taraagaa bizdee. elegnii c virus hamgiin gol elegnii hort havdariin shaltgaan boldog belgin zamaar tiim amar halddag virus ch bish hidlaa unen yum hutsaj baihaar uls uuchlalt guigeed c virustei irgeddee tetgeleg olgomoor yum.
2015-03-19
ih medeh:
hujaa golduu importiin hunsnii buteegdhuun hereglej bgaa yum chin n argagui shuudee,yamarch hyanaltgui baraa buteegdhuun oruulj irehee bolimoor yum,ene gaali yu hiideg gazar ve
2015-03-19
1958mn- d:
наад зараа менгее телеед телевизуудээр зарлуулчих. зарагдахгуй хогийн шавар шавхайны овоолго хийчихээд сайт болгон дээр бичээд байх юм. наад 6000 орчим байрыг чинь авилгачид хужаа нараар бариулж, одоо зарагдахгуй байгаа биздээ. наад хогийн шавар овоолгуудаа нурааж газар челеелмеер юм!!!
2015-03-19
birjan:
та бүхэнд ажлын амжилт хүсье!
2015-03-19