Нисгэгчгүй онгоцыг хэт даврагчид устгажээ
2015-03-19

Сирийн Латакиа хотын ойролцоо АНУ-ын нисгэгчгүй “MQ-1 Predator” сөнөөгч онгоц сүйрсэн билээ. Хэргийн газар ажиллаж буй Пентагоны шинжээчид онгоцыг Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид устгасан хэмээн мэдэгдлээ. Онгоцны хар хайрцаг энэхүү мэдээллийг баталж байгаа гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жефф Моррелл мэдэгдсэн байна.




Жефф Моррелл “АНУ-ын удирдлагууд Сирийн армийнхан онгоцыг харвасан хэмээн сэрдэж байсан. Гэхдээ “MQ-1 Predator”-ийг хэт даврагчид устгасан. Мэдээллийг нарийн нягталж үзэх хүртэл ямар нэгэн мэдээлэл хийхийг хориглосон. Гэхдээ урьдчилсан таамаглалаар хэт даврагчид онгоц руу пуужин харваж, унагасан байх” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин