Такси №117
2015-03-20

 

Энэ өдрийн мэнд манайхаан. Сайхан сэтгэгдэл үлдээж өвөөгийн төлөө буяны маань шивнэсэн хүн бүрт талархья. Надтай адил таксинд явдаг Хонгорзул гэдэг уншигчид хэлэхэд хотод ирээд холбогдоорой. TAXI Hoovon гэсэн фасе хаягаар найз болоорой гэж хэлье. Хамтдаа халтуурын сониноо хуваалцаж байя л даа.

.

...Оршил болгож буу халахад Солонгос оронд юм юм л үзэж сонслоо доо, Манайхаан. “Юм Үз”-дээ хэдэн үг хэлье дээ. Огт уулзаагүй ч бид чамайг танина. Чи болон унишигчид минь өвөөг хэзээ ч хараагүй. Гэхдээ бид хамтдаа уйллаа. Ямар ч байлаа сайхнаар хүнд дурсагдах гэдэг “сайхан” юм байна даа гэж мэдэрлээ. Юм Үз-ийн хувьд хэлэхэд бидний санаж байгаагаар өвөөд 3 удаа 50 доллар илгээсэн. Одоогийн ханшаар 300-аад мянган төгрөг. Тухайн цагт цөөнгүй уншигч өвөөгийн гэр бүлд сэтгэлийн хандив өгч байсаан. Зарим нь шууд гэрт нь очоод өгч байсныг би бичиж байсан. Мэдээж асуудал мөнгөний дүндээ биш. Алс хол орноос чиний шилжүүлж байсан мөнгө хилийн чанадад суугаа мянга мянган монголчуудын минь “эх орноо”, эгэл нэгнийгээ гэсэн сэтгэлийн илгээмж байсан гэж ухаарч байна. “Үхэвч эндээ” гэдэг шиг хүн хэдий хол байвч Монгол хүн байхын мөн чанар, элгэн нэгнээ гэсэн эв нэгдлийн илэрхийлэл байсан гэж бодож хувьдаа үнэлж байна. Ийм л ард түмэн байдаг учраас бид монголчууд өдий болтол тусгаар улс байж тэсч байгааг би өөртөө ухамсарладаг. Эх орон аюулд тулгарахад цэцэн бууны урдуур цээжээрээ орохгүй ч сэтгэл дэвсэж бүхнээ өгөх миний монголчууд хүний газар даанч олуулаа тарсан байгаа санагдлаа.

.

Би энэ нийтлэлүүдээ элдэв хуурмаггүй, чин сэтгэлээр хийдэг. Хэдэн хүн  уншдагаар нь би цалинждаггүй. Мөнгөждөггүй. Энэхүү сайт эндээс мөнгө хардаггүй. Саяхан би вээр түрээсээ тасалдуулсаар таксигаа зогсоохдоо хүрлээ. Машинаа хураалгалаа. Гэхдээ санаандгүй эхлүүлсэн бичлэг минь хоёр жил явахдаа 20.000 орчим хүний хүртээл болжээ. Баярлаж байна. Урамшиж байна.

1

Урьд нь би байнгын сэтгэгдэл үлдээдэг уншигчиддаа дурьдахад 20-оод хүнийг нэрлэж чаддаг байлаа. Одоо тэр нэрс олон болжээ. Бүгдийг нь нэрлэхэд цаг их орж, ой санамжаа сайн ажиллуулах шаардлагатай болсон байна. Зарим нэг уншигч эндээс гарсан ч бид үгүйлж бие биенээсээ асууж байдаг нь сайхан.  Коммент бичдэггүй ч нийтлэлийг минь байнга уншиж эгэл амьдралын баяр гунигаар цуг аялж байдаг олон уншигчтайгаа би мэдэрдэг. Энэ урмаараа бичсээр байна. Би такси барьж амьдралыг байгаагаар нь буулгах гэж хичээдэг минь чин сэтгэлийн минь зүтгэл байдаг. Үүнийг бурхан байдаг бол гэрчилнэ. Би та бүхний нэгэн адил гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг. Ямар нэг сөрөг үнэлэмжээр миний энэ бичлэгт эсрэг бодол тээдэг хүмүүс бий. Миний ойрын найз нөхдийн хүрээнд ч байдаг.Үүнийг би тоодоггүй. Би таксинд явахдаа үнэнч жолооч байхыг эрмэлздэг. Амьдралд хамгийн энгийн замаар холбогдож хүмүүсийн сэтгэлийн дэмээр урагшаа явахад энэ бичлэг намайг хөтөлж байдаг. Би хэн байх, ямар үзэл бодолтой байх, улс төрийн ямар байр суурьтай байх нь энэ бичлэгт минь хэзээ ч нөлөөлж байгаагүй. Яагаад гэвэл эгэл жирийн хүмүүсийн амьдралын үнэнийг сонсч, харж заримдаа тэдний гэрч болж явахдаа би 33 жил гараа тахир болтол жолоо мушгисан аавтайгаа хамт нэг машины  кабинд хүүрнэж яваа мэт санагддаг. Хааз, конс гэж холхисоор ядарлаа гэж ялархалгүй өнгөрүүлдэг “миний халтуур” гэж тусдаа байдаг аа. Үүнийг ойлгодоггүй, бичлэгийг минь мөнгөөр хардаг хүмүүс байдаг. Гэхдээ яахав...

.

Ядаж буянтай буурал С.Нямжав өвөө шиг үхэлтэй халз тулж энгүүн нэг гар бариад энэ хорвоогоос “яг цагтаа” явж чадах юмсан даа гэж нэгэн эгшинд би бодсон... Энэ ухаарлыг би таксинд явж байсан тохиолд бодитоор харж мэдэрсэн..

Сэтгэл хөдөлж их зүйл нуршсан бол хүлцэл өчье. Ингээд гол зүйлдээ бюу Солонгос орноос бөөгнүүлсэн бичлэгээ үргэлжлүүлье.

.

Будант Бусан

.

Адал явдал бас жижиг асуудал Сөүлд байхаас эхэллээ. Нөхдийн төлөвлөсөн ажлын биелэлт Сөүлд 20 хувь байсан тул бид Бусан яаралтай явахаас асуудал эхлэв. Хүрээлэн буусан буудалдаа иртэл манай хэд Бусан явахаар цүнх саваа бэлэн болгожээ. Харин яаж явах дээр асуудал үүсэв. Хэлсэн болзсон зардал байхгүй болсон тул нэг хэсэг нь автобусар явах болсон талаар багийнхан учирлав. Миний бие тэр автобусанд явах хэсэгт хуваарилагдсан байлаа.

.

Энэ үед буудалд маань нэг эмэгтэй нөхрийн хамт ирсэн байв. Нөхөр нь солонгос эр. Нэр нь мэдээж “КИМ”. Солонгос улсад олон КИМ байсан байгаа бөгөөд бидний “Баагий” гэдгээс бас өөр л дөө. Би л хувьдаа Жонжу гэх хотод явж байхдаа бараг л анхны билүү сая дахь ч билүү нэг “КИМ”-д зориулсан хөшөө харж байсан санагдана. Монгол хүмүүсийн минь хувьд сайнтай муутай олон “Ким”-тэй таарч байсан биз. Гэхдээ энэ КИМ харин “мужик” байлаа. Манай Одноогийн Ким бидний асуудлыг хэсэг сонсоод “оо үгүй ээ” гэж зөөлөн хэлээд босоод ирлээ. Тэгээд за “кажа” /явцгаая/ гэснээр асуудал шийдэгдэж бид хамтдаа явахаар болов. Хоёр хуваагдаж такси барилаа. Миний бие өөрийн багийн хамт нэг таксинд тусдаа суулаа. Бага зэрэг бөглөрч 20-оод минут явснаар болзоот галт тэрэг хөдлөхөөс 10 минутын өмнө ирж амжив.

.

Бусан хүрэх аялалд нэг хүний билет 45000 болсон бөгөөд бүгдийг солонгос хүргэн даасныг сонсоод яльгүй санаа зовсон ч ширэн нүүрлэн суулаа. Бид яарсаар хоол идэж чадаагүй, уралдах гэж буй морь шиг нэлээн гэдсээ татаж хоолоо сойсон байдалтай галт тэргэндээ суучихав. Би амжиж аяга пиво авч орсон нь миний давуу тал болов. Суудал хөдөллөө. Сайхаан, сүнгэнээд л байгаа бололтой. 230 км/цаг гэж зааж байгаа л харагдана. Манай Со хүргэн хайр халамжаа үргэлжлүүлэн биднийг тараг, гадил, ундаагаар дайллаа. Манай хэд бас үүцээ задалж цагаан сараар амьтан ах дүүдээ амсуулах гэж авч ирсэн ул боовноосоо тарааж амсуулав. Бондойгоод явчихлаа. Ингээд хоёр цаг гаран гишгүүлээд Солонгосын хоёр дахь том хот болох Бусанд ирлээ. 4 сая орчим хүнтэй далайд тулж байрласан хот. Аялал жуулчлал бас хүнд үйлдвэр хөгжсөн гэдэг юм билээ. Усан онгоцны том үйлдвэртэй түүнийг хаяалсан оросууд ихтэй гэж байгаа. Манай Монгол таун гэдэг шиг Оросуудын гудамж ч байна. Тэр оройдоо мэдэмхийрч байж сүргээс жоохон тасарч төөрөөд. Өнөөх оросуудын бололтой гудамжаар нь орж явчихав. Биеэ үнэлэгч нар нь барууны кинон дээр гардаг шиг тоомсогных шиг урт хөлөө ачаад зогсчихсон байгаа харагдана лээ. Том том нөхөд тамхиа татаж шүлсээ хаяад л. Би хөөрхий төөрсөн байдалтай явахдаа хамт яваа нөхрийн цүнхтэй камерийг үүрчихсэн явж байсан юм. Тэр камерийн цүнх нь нэг тийм хуучны портфель дипломат гэдэг шиг хавтгайдуу цагаан өнгөтэй. Мөнгөний цүнхтэй төстэй харагдаад. Нэг мэдсэн миний араас хоёр шкаф шиг шар нөхөр манийг сонирхсон байдалтай дагаж байна ккк. Ширүүхэн алхсан араас мөн л ширүүлж байна. Байдал бас бишдэж магадгүй ойлгосон би тэгсгээд зогсож нөгөө цүнхийг нь уудлаад камерийг гаргаж худлаа үзэв. Гэтэл ашгүй манай хоёрын сонирхол бууж намайг намнах хүсэлгүй болсон бололтой тэндээ тамхиа татсаар үлдлээ. За энэ ч яахав.

.

За тэгээд бид Метродож алхаж таксидсаар Со хүргэнийд ирж хонохоор болов. Нэлээн дээхнэ үеийнхэд тооцогдох юм байна. Бараг л далайнхаа эрэг дээр. Тэр байшингийн гадаа машин тэргээ паркалсан байгаа энэ тэр гэж янзтай янзтай. Гэр нь ерөнхийдөө манай л хорооллын 3 өрөө байр шиг зохион байгуулалттай юм. Харин цонх нь их цэлгэр том. Ганц шил сөжү ёсолчихоод хүргэнд гарын бэлэг нэг алтан Чингисээ барьчихаад гарч далайн эрэг, гүүр энэ тэр сонирхлоо.

Цас мөсний орноос ирсэн хүнд далайн давалгаа сонсох, бороо дуслахыг мэдрэх сонин л  байлаа...

.

Маргааш өглөө

.

...Хүмүүс сэрчихжээ. Нэг хоёроороо хоол эргүүлээд эхэлсэн харагдана. Олуулаа явахад эртхэн тухалж нэрэлхэхгүй идэх дүрэмтэйг мэдэх би бушуухан өндийн хоолны ширээний ард байраа эзэлж авлаа. Өглөөний хөнгөн цай банантай сүү уугаад далай тийш хүргэний хамт гарлаа. КИМ хүргэн нэг телевизийн чиглэлийн байгууллагад инженер хийдэг гэнэ. Манай хоёр ханилан суугаад 16 жил болж байгаа. Хүү охин хоёртой юм байна. Монголоор бараг л ярихгүй юм. Эхнэр нь өөрийнх нь хэлээр ус цас шиг яриад байхаар тэр биз. Монгол хэлэнд тун муу. Харин нэг үгийг үнэн сайхан дуудлагатай сэтгэлд хүртэл хэлэх юм даа. “Ай яанаа, аймаараа аймаар” гэх үг.

.

Би манай хүнд бизнес санал хэлж энэ байраа буудал болгоод манайхаас жуулчин авдаг болооч. Бусан чинь далайн эрэг дээрээ гоё хот байна ш дээ гэсэн шүү юм эвлүүлж хэлтэл манай хүн “Монгол ах дүүтэй ажил ярина аа.. ай Аймаар хэцүү... Яанааа яанааа” гэсгээд инээв. Би ч хариу инээв. Харин дараа нь жуулчин зөөдөг жижиг автобус аваад Монгол ахан дүүсийг Бусан тур хийлгэх бодолтой байгаа талаараа нэлээн ажил хэрэгч ярилаа. Ингээд өдөр дунд голлож ирэхэд хүргэн хоолонд даалаа. Пүдэ Жигэ гэж бүх юмны холион бантан болсон сайхан амттай хоол идэв. Ингээд гол ажилдаа орохоор бид хөдөллөө.

.

Гол ажлынхаа тухай ер нь хэлээгүй яваа юм байна . Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв, БНСУ дахь Ардчилсан хүчний холбоо зэрэг хэд хэд хэдэн байгууллага хамтарч Сөүл, Бусанд ганц биеэр байх залууст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “Амьдралын үнэ цэнэ” уулзалт ярилцлага хийхээр явсан багт би багтсан юм. Миний биеийг явахад “Топиус” компани ивээн тэтгэж зардлыг маань өгөх болсон, би бас монголчууддаа эрүүл мэндийн булцуут цайг сурталчлах үүрэг хүлээн явсан хэрэг. Үнэхээр эрүүл мэндэд тустай хүний газар чийг баманд байгаа хэддээ явуулмаар цай байна лээ шүү. Намайг сурталчилсан сурталчлаагүй тэндэхийн Монголчууд маань мэдэж байна лээ дээ.

.

Доргио авсан бичил шоу

.

Ингээд Бусан дахь монголчуудтай хийх уулзалт болов. Манай Ким, Одноо хоёр аялал жуулчлал эрхэлдэг компанитай бас “СОД” гээд монгол хоолны газартай. Тэр зааланд бид монголчуудтайгаа уулзалдлаа. Сайхан залуучууд. Дээд тал нь 10, доод тал нь 5 жил болсон гэцгээж байна. Бас нэг бүсгүй солонгос гэр бүлтэйгээ хамт ирлээ. Хоёр хөөрхөн тэрсхэн охинтой юм. Нөхөр нь гээд 30 гаран насны солонгос эр байна. Монголчуудын ингэж уулзах бас жаахан доргиход дассан бололтой архи дарс уухгүй ч залхсан царайгүй л суугаад байна. Манай хэд зорилгоо хэлж товч лекц зөвлөмж өгснөөр илэн далангүй ярьж хөөрч ууж идэж дуулж хуурдах дэд хөтөлбөртөө шилжлээ. Би завсар зайгаар нь залуустай яриа өдөж хууч хөөрч суулаа.

.

Нээлттэй сайхан ярьдаг залуус байна. Хараар байдаг ч гэр бүлтэйгээ байгаа гэх хоёр ч залуу байна. Бусад нь “хунжа”, ганц биеэрээ гэнэ. 9 жил болж байгаа нэг залуугаа хамгийн их мөнгө хийсэн гэж хэллээ. Хэд вэ гэсэн 60 сая гэлээ. Би хэдийгээр баян биш ч залуусаа өрөвдлөө. 10 жил шахуу хүний газар зүтгээд нэг өрөө байр арай л гэж авах мөнгө хураажээ. Зам завсарт нь аав ээж гэр бүлдээ байнга л мөнгө явуулж тэтгэж байсан байж таарна.

.

“Мөнгөө хийгээд л байдаг тэнд байр орон сууцны үнэ өсөөд л байдаг. Тэгэхээр чинь яаж буцахав дээ ах минь” гэж Түвшээ гэх залуу хэллээ. Гэхдээ одоо ёстой больё, он гаргаад Монгол руугаа буцья гэж хатуу шидсэнээ мөн хэллээ. 30 гарч яваа энэ залуу гэр бүлгүй. Гэрлээгүй гэнэ. “... бас хэцүү юм даа, олон жил ганцаараа” гэж би хэлсэнд “Зүгээрээ ахаа нэг сайхан дурлаж бол үзсээн дүү нь” гээд санааширлаа. “Одоо тэгээд амьдрал зохиож сайхан амьдрах цаг чинь болж дээ” гэж би урам өгөөд тэгсгээд таагүй сэдвийг орхилоо.

.

Орхихоос ч өөр арга байсангүй. Тайзан дээр Харшийн Баска гараад иржээ. Манай хүн “За ингээд элэг нэгт Монгол ахан дүүстээ зорилж ая дуунаасаа барья” гэснээр доргио үдшийн бичил шоу маань эхэллээ. Өнөө хүргэн хүү КИМ маань пультэн дээр сууж DJ хийлээ. Тайз, гэрэл чимэглэл эффект янзын. Утаа мутаа манан хүртэл тавьж байгаа харагдлаа.

.

“Хос залуус гэдэг аз жаргалтай. Хоёулаа бүхнээс дутахгүй хайрт минь” гээд л Баска ч явлаа даа. Амьд дуу, сэтгэл хөдлөл 100 граммтай хавсарч заалны “настроен” дээд зүгтээ хүрч  залуус бүгд түрэн дууллаа. 20-оод залуус хижээл насны хэдэн бүсгүй бас нөгөө солонгос нөхөртэй эмэгтэй байлаа. Тэр эмэгтэй авьяаслаг бас хөгжмийн өндөр боловсролтой бүсгүй байв. “Сая сарнай” гэдэг дууг солонгосоор тун эвлэг, хоолой мэдэн дууллаа.

За тэгээд Баска хоолой амрах хооронд манай хэд залуустай нийлж эх нутгийнхаа аялгуу төгс сайхан дуунуудыг дууллаа.

.

“Бүсгүй хүний хоолой нь хөө, бүүвэйн дууны уянгатай билээ...” гээд хүүхнүүд авч өглөө. Энд тэнд аль дуулж хурдахыг тэр гэхэв. Гэхдээ энд Хангүгийн тэнгэр дор хэсэг монголчуудтайгаа дуулсан дуу бүхэн чихэнд наалдацтай сонсголонтой байлаа. Араас нь “Улаанбаатарын үдэш” намуухан түрэгдлээ. Харшийн Баска ч үнэндээ л фэнтэй, бас сайхан дуунуудтай юмаа.

.

Хөгжимчин бүсгүй үг хэллээ. “Миний нөхөр Солонгос хүн. Гэхдээ таны дуунд үнэхээр дуртай. Жолоо барьж явахдаа таны дуунуудыг тавьдаг. Анх бид хоёр танилцахад манай нөхөр монголоос харшийн дуунуудыг хуулуулаад авчихсан машиндаа тавьж надад сюрприз барьж байсан юм. Тэгэхэд одоо би тантай нүүр тулж уулзаад хамт дуулж байна. Үнэхээр сайхан бас их сэтгэл хөдөлж байна” гээд мөн энэ зааланд англи хэлний багш, хөгжмийн багш, инженер гээд тал бүрийн боловсрол мэдлэгтэй залуус байгааг бас хэллээ. Бүсгүй өөрөө хөгжмийн багш  байсан гэнэ. “Өнөөдрийнхөө, маргаашийнхаа ажлыг хөөж яваа ч бид Монголоо санаж, эх орноо мартахгүй байхыг эрмэлздэг. Бид дайчин тэвчээртэй байхыг хүний газар хичээдэг” гэж нулимс цийлэгнүүлэн чин сэтгэлээсээ хэллээ...

.

...Нутгийн гэгээн салхи минь миний үнэртэй, үрээ үлдээж үнсүүлэх нутгийн цэнхэр салхи нь... миний амьсгалаа.... гээд л эхэллээ. Сэтгэл хөдлөл, халуун уур  амьсгал ноёрхсон танхимыг би түр орхиж тамхи татахаар гарлаа. Бороо хаялж байна. Бусан хот унтжээ. Манан чийг үнэртэх эл хуль бөглүүхэн гудамжны орчимд “Монголын үнэртэй салхи минь миний амьсгалаа” гэх манайхны дуу алсхан сонсогдож байлаа...

.

Үргэлжлэл бий...

Сөүл-Бусан 2015

.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч таксич, Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yu ch oisongui yun taxi ve?
2015-04-13
Хоовон:
Ном гаргаарай Хоовон минь...Чиний цээжин дэхь үг МУ-ын баруун хил хүртэл хүрээсэй гэж хүснэ...
2015-04-01
шихихутуг:
таксигаа хураалгасан чинь тоогуй юм болждээ
2015-03-25
sainuu:
sain uu manaihaan hoovongiinhoo bichlegiig huleeh zabsaraa bugd hoorondoo sanaa bodol setgegdelee huvaaltsaj bval mash saihan yum bishuu yum uzdee bayarlalaa uuriig chin setgegdeliig unshih durtai shuu er hun maani bhgui bj bgaad garaad irlee bas ter naraa,shumaher nar maani bas ta nariinhaa setgegdeliig unshihaar mash saihan bdag shuu bugdiig chin tanidag naizaa l gej bodoj yavdag shuu bi bas gadaadad amidarj bgaa negen bnoo minii huvid end emchilgeend bdag bolohoor mudduu eh orondoo ochij amjihgui bh (bi elegnii uvchintei tuuniig solih donort huleegdej bgaa) gehdee bi setgel ih uudrug bgaa anhandaa hezuuhen l bsan odoo zugeeree tegeed hoovongoor ayalaad ta nariinhaa setgegdeliig un*d ih saihan bdag ta nartaa ih hairtai shuu (uvuugiin huvid bidnii neg bsan buyantai buural bsan ih haramsaj bn uvuuduu buyan ih hiine ee)ta nariigaa hundetgesen sainuu-gaas
2015-03-25
er hun...:
сайн уу хоовоон ажил төрөл сайн биздээ. сэтгэгдэлийн найзуудын ажил үйлс аж амьдрал бүгд сайн биздээ. хүний амьдралын эрээн бараан үргэлжилж ажил үйлс өрнөсөөр л... гадаадад байгаа хүсүүсд хандахад хайрт эх оронд чинь хаврын хуйсагнуур өдрүүд эхэлчихсэн сайхан л байна даа. хавартай зэрэгцээд шүлэгч юмуу 4 мөртүүд орж ирээд байхын кэкэкэ ...цас ханзарч ургамал амилдаг болохоор хаварт би хайртай цамц нимгэрч алхаа хөнгөрдөг болохоор хаварт би хайртай цаашилж холдсон наран авхай наашилсан мэт болохоор хавартаа би хайртай цантуулж ирдэг өвлийн жавар шингэрдэг болохоор хаварт би хайртай...
2015-03-23
baagii:
hoovon mini mashinaa huraalgasan ni haramsmaar yum boljee. gevch chamd burhan tuslaj ami amidralaa zalguulah saihan bolomjiig dahin olgoh baih gej itgej bna. bichlegee urgejluulj ehelsend chini uh bayarlalaa. chamd amjilt husie. yum-uz tand bolon taliigch ovgond setgel gargan tusalj baisan buh humuust buyn tani delgerch yavahiin yuruul devshuulie.
2015-03-23
юм-үз ээж хүнд:
сайн байна уу, ээж хүнээ? би бүсгүй хүн. дашрамд хэлэхэд, өөрийн чинь энэхүү оноосон нэр сайхан санагддаг "ээж хүн" . хэхэхэ, ер нь бол, ээж хүн гэдэг агуу байдаг болохоор тэр биздээ. өөрөө ээж төдийгүй бүүүүр тун сайн ээж хүн, ёстой л хайр нь дотроо халаа нь гаднаа, бурууг хийвэл хатуу ч, мяндасаас зөөлөн уян ээж хүн байхаа. "ээж хүн" дааж авч явахад хүнд ч, хүндтэй нэр. хүндэлсэн, юм-үз
2015-03-22
enkh :
sain b.a amjilt khusey khijcheegeerer
2015-03-22
eej hun:
sain uu hoovoon. bas sain uu yum uzee. hoovon mashinaa huraalgasan gesen taxind yavahaa bolison gesen ug uu ugui biz dee. ug hun ni zuv hun bolohoor gaigui blgui dee. bi yum uziig eregtei hun gej bodloo zuv uu yum uzee.
2015-03-22
хоовон фэн группын гишүүн:
нийтлэл бичдэг хүмүүс ингэж гоё нүдэнд харагдаж гарт баригдтал бичдэг болоосой. хоовонгийн бичвэрийг уншихаар сайхан кино үзсийм шиг л болчих юм.
2015-03-22
юм-үз сайнуу-д:
үгэнд баахан үсгийн эндүү ташаа орчихсонг чи минь учрыг олоод уншиж дуулахыг хичээгээрэй, хэхэхэ.
2015-03-22
юм-үз сайнуу-д :
сайн байна уу, сайнуу, эрхэмээ? өөрийынчинь анзаарчажсан зүйл үнэний хувьтай, зүүлт хэллэг байгаад байдаг гэдэг. би хэл бичгийн багш, аль эсвэл, монгол хэл бичиг судлаач бишээ. өөр мэрэгжилтэй этгээд. хүмүүстэй эгэл амьдралын мөн голыг хэлцэж ярилцаж хөөрөлдөж хүүрнэхийн цагт "модон хэл" хэлэх гэсэнг минь илтгэж илэрхийлж илчилж гаргах нь хомс дутуу дулимаг болчих явдал бий байдаг. монгол элээ ч, англи, орос хэлийг ч гаргууд мэдэж мэдээд таниад ирсэн этгээд бол бүүр ч биш. монгол хэлэндээ суралцаад, англи, орос хэлийг дультраатуулаад л явж буй нэгэн. тухайлбал, англи хэлний хэл ярианд байдаг " i see" хэмээх хэллэг, хэл үгийг манайхан, төрийн албаныхан нь ч, мань мэтийн эгэл нэгэн нь ч, нэг үгээр дээрээсээ авахуулаад, дороосоо аваахуулаад хаа сайгүй л "би харж байна", "би хараад байна л даа" гээд "махлаад", "машиндаад" , "цавчаад" хаячихсан байдаг. үнэндээ бол, энэхүү "i see" маань тухайн юм эдийг мөн голоор нь, зүйгээр нь, эндүүгүй, ташаагүй, алдаагүй мадаггүй ухаарч сэхээрч, ойлгож авсан тохиолд л тохиолдолд л хэлдэг үг хэллэг, "ойлголоо", "би ойлгосоон" гэсэнг илэрхийлсэн хэл үг. энэ мэтчлэнгээр аливааг гадарлаад мах ч биш булчирхай биш болгохын оронд доторлож ухаарч мэхээрч авъя гэсэн санаандаа автаад болчимгүй хэрэг явдал надаас гараад байгаа. анд минь, "уучлаарай" гэхийн хэрэггүй ээ, чамд санагдсангаа л хэлж үүнд хэн маань ч хэн хэнээсээ "уучлал" эрэх шаардлагагүй, харин ч бие биенээ зөв зүйгээр нь мэдэж таньж авахад маань л хэрэг болсон яриа боллоо. нанд л лав чиний энэхүү сэтгэгдэл их дотно, дулаан бүлээн, зэрэгцэж суугаад ярьж буй мэт мэтгэгдэл төрүүлж байна. би москвад сургууль дүүргэсэн, мэрэгжил минь хүмүүсийн ярьдгаар "олон улсын нийтийн эрх зүйч агаад дипломатч" гэсэн 2 мэрэгжил бүхий диплом бий ч, эзэмшсэн эзэмдсэн иэрэгжлийн минь хөврүүлгэ маань мэрэгжлээ таньж мэдэх мэдрэхийн минь тэнхээгээр бол "улс орон хоорондын нийтийн ёс/международное публичное право/ public international law" гэсэн зүйл. багшилж байсаан, их сургуулийн хуулийн дээдэд багшилж байсан. анд минь энэ бүхэн бол манийг илтгэх, би гээч хүмүүнийг, хүнийг илэрхийлэх зүйл юм биш шүү, хүн бүр л сургуульд сурдаг, миний сурсан сургууль игимо байж таарч, ердөө л энэ. би гээч хүнийг илтгэж илэрхийлдэг юм минь та бүхэнтэйгээ хөөрөлдөж, уйлахдаа уйлж, инэхээдээ инээж, хэдүүлээ амьдралаар баясаж, амьдралд хат суугаад л явж байгаа минь. сайнуу минь, зүсийг чинь хараагүй ч, хүн чамайг хайрлаж явдаг, хүндэлсэн юм-үз. хэхэхэ, хайрладаг шүү.
2015-03-22
sainuu (yum uz-d):
sainuu commentiin naiz mini chamd ene udriin mend hurgie tegeed chamd zuvluh ch yumuu heleh gesen yum bhiin chi hel bichegiin bagsh uu esvel mongol hel bicheg sudlaach hun uu chinii bichsen setgegdeliig unshihaar ih sonin buh ugnii tailbariig hamt bicheed bhiin nuguu bid angli helnees mongol helruu yum huvruuleheer olon ugnii utga sanaa bdag shig chi setgegdel bichehdee zaaval tiim ug helleg oruulah hereg bgaa yumuu zugeer chamd sanal geh yumuu zuvulguu ugsun yum shuu uuchilaarai......
2015-03-22
sainuu:
sain uu hoovon mini bayarlalaa ayalal chin sain bgaad tegeed bas gadaadad amidarj bgaa humiistei uulzaldaj bgaad mash ih bayarlaj bnaa
2015-03-22
sainuu:
sain uu hoovon mini bayarlalaa ayalal chin sain bgaad tegeed bas gadaadad amidarj bgaa humiistei uulzaldaj bgaad mash ih bayarlaj bnaa
2015-03-22
bataa:
amjilt husye.
2015-03-22
юм-үз хоовонд:
сайн уу, хоовон минь?, чи минь, "олон юм, олон зүйл нуршаагүй ээ", ердөө л , чамд, чи гэх хүмүүнд, "хоовон" гэх хүнд санагддагаа, бодогддогоо, төрдөгөө илэн далангүй, ний нуугүй агаад өрөөл бусад хэн нэгнийхээ бичвэрлэж гаргасан ном сонинд дулдуйлдаж тэдгээрт хөрвүүлэн, аль эсвээс, тэдний хэлсэн хүүрнэснээр тайлж тайлах гэлгүй, -тухайлбал бусад хүн өөрийн санаа оноог бичвэрлэсэнд тулгаж түүнд авцалдуулан хэлж ярих гэлгүй-, өөрт буй бий байдаг мөрөн дээрх толгойгоороо, түүндэх тархиараа, чиний өөрийнхөө оюугаараа ухаанаараа шүүж тунгааж гаргасан цэн эрдэнэ эрхэм нандин эглийг энгүүнээр хашиж хас чанд хүүрнэдэгийн улмаас хүн болох гээд явцгааж буй хүмүүс бид хоовонгийнхоо сонинг 5 дахь өдөр бүрийг хүлээцгээдэг санагддаг. үүнээс гадна, бусад маань ч ялгаагүй ижилгүй тунсаг, эрхэм нандин, цэн эрдэнэ болох өөрийнхөө хүмүүн, хүн гэгдэхээ, хүмүүн, хүн болохоо илтгэж илэрхийлж хас хаш санаагаа, оноогоо, сэтгэгдлээ сэтгэл зүрхнээсээ гарах бүхнийгээ бүгдийгээ биетээр, -та, чи, хоовон, би, бид бүгдээрээ,- хас хаш үнэн чин хүүрнэцгээдэг өгүүлцгээдэг санагддаг. ийн сэтгэлээс зүрхнээс гэгээ гэгээрэл татуулж гарах эд хүн гээч бидэнд, бид бүхний сэтгэл зүрхэнд шингээд уусаад хэдэн биенээ хүн болгож явдаг санагддаг. тиймдээ ч, маний хувьд 2хон сайтад сэтгэгдлээ бичвэрлэж, санагдсан санаагаа оноогоо өгүүлдэгийн маань нэг нь энэхүү "шууд" сайтын хоовонгийнхоо таксины сонинг сонсож дуулангаа та бүхэнтэйгээ "ярьж хөөрөлдөж, хүүрнэдэг" гэж байгаа, хэхэхэ. хоовоон, чи ингэхэд арай таксигаа хураалгачихсан тууж яваа юм биш биздээ, хөөе.
2015-03-21
юм-үз:
сайн байцгаана уу? манай энд хаврын урь орчихоод хавар ирснийг зарлагч цээж хэнхдэг нь хүрэн бор, жижигхээн хөөрхөн robin гэж нэртэй шувууд бөөн бөөнөөрөө л нисэж бууцгаагаад л. сониноос, энэ шувууны нэрийг эрэгтэй ч эмэгтэй ч аль ч хүүхдүүдэд хүйс ялгалгүй өгцгөөсөн байдаг. би ийм нэртэй хүмүүстэй анх тааралдаж танилцахад гол төлөв эрэгтэй хүмүүс л байдаг байсан болохоор эрэгтэй хүүхдэд өгдөг нэр л гэж санаж явсан чинь охид эмэгтэйчүүд ч ийм нэртэй байдаг юм байналээ. өө тийн, хаврын цэцгүүд дэлбээлээд байж байна, тэгэхдээ хаврын бүхий л цэцгүүд бишээ, харин, эрт цэцэглэж дэлбээлдэгүүд нь дэлбээлээд эхэлчихсэн. хэхэхэ, миний эрт дэлбээлдэг хаврын цэцгүүд маань зарим нь л дэлбээлчихээд байж байна. учир нь нарны гэрэл шууд ту*, ямагт нарлаг байдаг газрынх нь дэлбээлчихсэн, харин, нарын гэрэлтэй ч, жаахан жихүүн байдаг гэхүүдээ тийм газрынх нь дэлбээгээ хараахан нээгээгүй л байна ч, тун дөхчихөөд л байж байна. орйын 4-5 жил туулай харагдахгүй намайг мөн ч "баярлуулж байтал", түррүчийн жилээс эхлээд туулайнууд ахиж үзэгдэж харагдаад "дургүй хүргээд байна" гэж байгаа. жимсгэний бут, бас бус бутыг минь идчихдэг болхоор туулайнуудад би ёстой дургүй, бүүр шал дургүй хүрээд байдаг юм. за нэг иймэрхүү л хаврын сонин манайхаар, надаар байн шивдээ, та бүхэн минь сайхан амраарай.
2015-03-21
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн минь? хэхэхэ, аж төрөлт, амьдран суулт, амьдрал гээч агуу эдийг, хүн гэгдэх бид болох хүмүүсийг бодиор нь, хувиар нь, этгээдээр нь, төрхөөр нь, аалиар нь, аягаар нь, араншингаар нь, авираар нь таньж мэдэж мэдэрч, ухаарч сэхээрч ойлгож, хэдэн биендээ, хэдэн биенийгээ сэтгэл шингээст гэгээ гэхээрэл болх оюуд нь, ухаанд нь хөтөлж аваачихын ид шидийг хүмүүс бидний олонх дийлэнх нь огтоос анзаарч ажиж ойлгож олж авдаг биет эд юм зүйл болох эгэл энгийний шүүлт тунгаалтаар тунаад жин дарж алтран шижиртэж гэгээ гэрэл татуулагч, тиймдээ ч цэнгийн үнэ гэгдэн, цэнгийн үнэтэй явахсандаа хэмээн хэлэгдэж яригддаг өгүүлэгдэж хүүрнэгддэг тунсаг агаад оюутай ухаантай төрсөн хүн бид хүний дээд эрдэнэ гэлцэн эрхэмлэн дээдэлдэг бид бүхэнд ойр дөт байх атлаа олж таньж мэдэж мэдрэхийг минь хүртэл, болтол тэртээ доор тоос шороонд булаад явцгаагаад буй бий байгаа цэн эрдэнэ тунсаг эгэл болох эрхэм нандингаа л алдаж гээж асгаж цутгаж үгүй хийчихэлгүй л өдийг хүрч байнадаа хаа газар амьдран суугч хүн гэдэг амьтан. маний хувьд, хүнийг хайрлаж явахсандаа, хүн хүнээрээ л дутагдаж гачигдах хамгийн, үнэхээрийн аймшигтай санагддаг.
2015-03-21
зочин:
хуний нутагт монголчууд маань зовж явааг энэ дээр суусан хэдэн тэнэгууд унэхээр юу ч хийхгуй юм даа даан чдээ хоовон чамайг бичихийг чинь хулээдэг шуу
2015-03-21
tsagaan shonhor:
цагаан шонхорын энхтайван 2005 онд центрпоинтын хэргээр сууж байгаад шоронгоос сулллагдсаныхаа дараахан оросын мафийнхнаас энэ аппаратыг оруулж ирсэн. сая орчим доллараар оросын мафийнхнаас худалдаж авч монголд авчирсан байдаг. энхтайвны тухайд оросуудтай бүр ерээд оны эхэн үеэс холбоо тогтоосон байдаг юм байна лээ. аппарат гээд байгаа зүйл нь агаарын долгионыг ашиглаж компьютерийн програмтай холбож ажилладаг. шинжлэх ухаан болон програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн. ерөнхийдөө оросын тусгай албаныхан олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр зохион бүтээсэн. харин яаж яваад тусгай албаны энэ аппарат оросын мафийнхны гарт орсныг бүү мэд. миний ойлгож байгаагаар оросын тусгай алба мафитайгаа хамтарч ажилладаг гэж ярилцдаг нь бараг үнэн байх аа. тусгай алба, мафи хоёрын хооронд ямар нэгэн нууц холбоо сүлбээ байдаг болоод л энэ аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмж эхлээд оросын мафийнхны гарт орж. улмаар тэднээр дамжин энхтайвны гарт ирснээс зайлахгүй. тэрнээс биш сүүлийн үеийн техник технологийг ашигласан тоног төхөөрөмжийг мафийнхан өөрсдөө зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ. гаднаас нь харахад ердийн нөүтбүүк шиг хэлбэр дүрстэй энэ аппаратыг олон улсын хил гаалиар авч гарахад ямар ч асуудал үүсэхгүй. учир нь онгойлгож, асааж үзэж, нарийн шалгахгүй юм бол гаднаас нь харахад жирийн л нэг лап топ шиг харагддаг. хийсэн материалын хувьд сансарын хөлөг бүтээхэд ашигладаг. эвдэрдэггүй материалаар хийсэн тул хэдэн цаг, хэдэн өдөр ч унтраахгүйгээр тасралтгүй ажиллуулсан ямар ч эвдрэл саатал үүсэхгүй гэсэн үг. би интернэт маш сайн ухсаны хүчинд энэ аппаратыг анх оросууд зохион бүтээсэн хэдий ч өнөөдрийн байдлаар гадаадын өндөр хөгжилтэй хэд хэдэн орны тусгай албад яг ийм аппаратыг ашигладаг байж болзошгүй тухай мэдээллийг олж уншсан. тэр дундаа америкийн тагнуулынхан олон жил хойноос нь хөөцөлдөөд хаана байгааг нь илрүүлж чадахгүй байсан осама бин ладены байгаа газрыг нь илрүүлэхдээ энэ аппаратыг ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг гадаадын нэгэн сайт дээрээс олж уншсан юм. өөр нэг энэ аппараттай холбоотой сонирхолтой таамаглал нь 2006 онд оросын тагнуулын албанд ажиллаж байгаад чөлөөнд гарсан хурандаа цолтой хүн эхнэр хүүхдээ өөрийн гараар хөнөөгөөд. улмаар өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарсан байдаг. афганы дайнд оролцож, тусгай албаны нарийн нууцуудыг хариуцан ажиллаж явсан. үхэхээс бусдыг үзсэн, сэтгэлийн тэнхээ тэвчээртэй хурандаа хүн хайртай хүмүүсээ өөрийн гараар хөнөөх болсон шалтгааныг барууны экспертүүд тайлбарлахдаа оросын тагнуулынхан миний яриад байгаа яг энэ аппаратыг ашиглан хурандаагийн сэтгэл зүйд өөрчлөлт оруулж. улмаар галзуурлын байдалд оруулж. хүчээр бодол санааг нь удирдан эхнэр хүүхдийг нь өөрийнх нь гараар хөнөөлгөсөн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байдаг юм байна лээ. мань хурандаа хэтэрхий их нууц мэддэг. бас тэр нууцаа задлах аюул тулгарсан учраас ийм байдалд орсон тухай 2006 оны намар барууны хэвлэлүүдээр ганц нэг мэдээлэл гарсныг гаднын хэвлэл уншдаг хүмүүс сайн мэдэж байгаа. агаарт хаа сайгүй эргэн тойрон дүүрэн долгион байдаг. худлаа гэвэл улаанбаатарт байгаа хүн хаа холын эрээнд байгаа хүнтэй гар утсаар яаж ярьж болоод байдгийг тайлбарлая л даа. ихэнх хүмүүс гар утсыг хэрэглэж мэддэгээс биш ямар зарчмаар яаж ажиллаад байдгийг нь огтоос сонирхдоггүй. нээрээ ямар ч утас, холбоо, ямар нэгэн контакт байхгүй мөртлөө хоорондоо хэдэн мянган километрийн алсад байгаа хүмүүс яаж бие биенийхээ дууг сонсоод яриад байдаг юм бол оо. нууц нь маш энгийн. агаарт байдаг хүний нүдэнд үл харагдах долгион. тэгвэл миний яриад байгаа энэ аппарат нь яг энэ долгионыг ашиглаж ажилладаг бөгөөд түүнийгээ компьютерийн програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ололттой холбож өгсөнд энэ аппаратны нууц байгаа юм. энэ аппаратыг дээр нэр дурдсан гадаадын тусгай албад онцгой тохиолдолд ашигладаг. тэрнээс биш юм болгонд ашиглаад байдаггүй. өөрөөр хэлбэл тагнуулчдын хүч хүрэхээргүй /хүний хүчээр хийх боломжгүй/ тийм онцгой тохиолдолд ашигладаг гэсэн үг. тэгвэл энхтайван энэ аппаратыг оруулж ирэхдээ өмнө нь монголын тагнуулд ажиллаж байгаад хууль зөрчсөний улмаас ажлаасаа халагдсан хоёрын зэрэг залууг эгнээндээ элсүүлсэн байдаг. мань хоёрын нэг нь миний олж судалснаар орос, англи хэлтэй. дээр нь програм хангамж, техникийн талын шаггүй мэдлэгтэй гэж байгаа. харин нөгөөх нь мэдлэг боловсрол сайн биш боловч нөгөө залуугаараа заалгаж энэ аппаратыг ашиглаж сурсан. одоо энэ хоёр нөхөр энэ аппаратыг нь хариуцаж ажилладаг. үүнийхээ төлөө энхтайвнаас хангалттай хэмжээний цалин урамшуулал авдаг. дээр нь тусгай албанд ажиллаж байсан хүмүүс болохоороо нууцыг яаж хадгалах болон энэ аппаратаар юу хийж болох болохгүйгээ маш сайн мэддэг. өөрөөр хэлбэл найдвартай, учраа мэддэг хүмүүс гэсэн үг л дээ. аппаратын ажиллах зарчим маш энгийн. гаалиар унтрааж авч орж ирээд хамгийн түрүүлж асаангуутаа аппаратны дэргэд хамгийн ойр байгаа хүн рүү ганцхан кноп дараад долгионоор буудна. ингэхийн тулд аппарат мэдээж хангалттай цэнэгтэй байх ёстой. яг гар утас, цахилгаан бараа шиг тогоор ажиллана гэсэн үг. лап топ ч бас тогоор ажилладаг шүү дээ. харин тог гэж юу билээ. тог бол долгион. ийм энгийн ажиллагаатай, хэн ч гэсэн заалгаад сурахад хялбархан ажилладаг аппарат. ингээд хамгийн ойр байгаа хүн рүүгээ долгионоор буудахад нөгөө хүн нь сүртэй ёолж гаслаад, өвдөж зовоод байх юм юу ч байхгүй. биеийнх нь аль нэг хэсэг рүү. тэр дундаа толгой руу нь долгионоор буудахад бага зэргийн толгой нь өвдөх түр зуурын өвдөлт мэдэгдэнэ. ингээд толгой руу нь орсон долгионы тусламжтайгаар нөгөө хүнийхээ толгой доторх бүх мэдээллийг яг алган дээрээ ном тавиад уншиж байгаа юм шиг уншиж болно. өөрөөр хэлбэл тэр хүний дотор ямар ч нууц үлдэхгүй гэсэн үг. бүгдийг нь унших боломжтой. хүний тархи их сонин зарчмаар ажилладаг. хүн амаараа үг хэлэхийн тулд эхлээд тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү тухайн хэлэх гэж байгаа үгээ тэмдэгт маягаар маш хурдан дамжуулдаг юм байна. ингээд тархины тухайн тэмдэгтийг хүлээн авсан хэсэг нь уг тэмдэгтийг үг болгож амаараа гадагшлуулдаг. өөрөөр хэлбэл хүн үг хэлэхийнхээ өмнөх хоёроос гурван секундэд ямар үг хэлэхээ тархин дотроо маш хурдан хугацаанд бодож амждаг гэсэн үг. харин тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулж байгаа уг тэмдэгт буюу мэдээллийг энэ аппарат нь хүний тархи руу маш хүчтэй долгионыг буудаж оруулах замаар толгой дотроос нь шууд барьж авдаг гэсэн үг. аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмжний ажиллах зарчим нь ердөө л энэ. зөвхөн хэлэх гэж байгаа үг төдийгүй тухайн хүний толгой дотроо бодож байгаа бүх бодлуудыг нь энэ аппаратны тусламжтайгаар тухайн хүний толгой дотроос барьж авч, замаас нь сонсох боломжтой гэсэн үг. хэрвээ унаган англи хэлтэй гадаад хүн байх юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож байгааг шууд англи хэл дээр маш хүчтэй долгионы тусламжтайгаар сонсоно. харин монголд авчраад монгол хүний толгой руу буудах юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож сэтгэж байгаа нь аппаратыг хариуцаж ажиллуулж байгаа хүнд шууд монгол хэлээр сонсогдоод эхэлнэ гэсэн үг. ийм болохоор энэ аппаратаар дэлхийн ямар ч хэлтэй ямар ч үндэстний хүний бодлыг тухайн эх хэл дээр нь толгой дотроос нь шууд сонсож мэдэх боломжтой. ганцхан аппаратыг ажиллуулж, тухайн хүний бодлыг сонсож байгаа хүн нь тэр хүний төрөлх хэлийг мэддэг байх шаардлагатай гэсэн үг. энхтайван 2005 оноос хойш аппаратаа ямар зорилгоор ашигласан бэ гэвэл хамгийн нэгдүгээрт монголын улс төр, бизнест нөлөө бүхий бүх хүмүүсийн толгой доторх бодол. нарийн нандин нууцуудыг нь уншиж, судалсан байдаг. монгол жижигхэн. улаанбаатар хот бүр жижигхэн. монголын бүх томчууд нийслэл хотод амьдардаг нь монголын улс төр, бизнесийн томчуудын бодлыг хэдхэн сарын дотор хялбархан уншиж мэдэх боломжийг энхтайванд олгосон хэрэг. аппаратыг оруулж ирээд хамгийн анх буудсан хүн нь олны танил нэг улс төрчийн байгаа газар нь очиход аппаратын дэлгэцэн дээр тэр хоёр хүний хоёулангийнх нь дүрс харагдана. энэ бүхнийг аппаратнаас ялгаруулж байгаа маш хүчтэй долгион толгой руугаа буудуулсан нөгөө хүний бодлыг нь уншихаас гадна бие махбодыг нь дэлгэцэн дээр дүрс хэлбэрээр харуулж байгаагаар тайлбарлаж болно. өөрөөр хэлбэл энэ аппарат нь зөвхөн долгионоор буудаж сонсох биш. давхар тэр хүнийхээ болон тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн дүрсийг хардаг гэсэн үг юм. ингээд аппаратыг монгол улсын хилээр оруулж ирээд хамгийн анх толгой руу нь долгионоор буудсан хүнээрээ дамжаад өөр олон хүнийг долгионоор буудах замаар монголын олон арван улс төрчид, бизнесмэнүүд. цаашлаад хүчний байгууллагын дарга, ажилтнууд. олны танил урлаг спортын одууд. жирийн иргэд гээд ердөө хэдхэн жилийн дотор маш олон хүний бодол санаа. толгойн доторх бодол, мэдээллүүдийг нь судалж амжсан байдаг. эдний дотор үе үеийн төрийн өндөрлөгүүд болох ерөнхий сайдууд, ерөнхийлөгчид. улсын их хурлын гишүүд гээд олон хүн хамрагдаж байгаа юм. монгол жижигхэн. тэр дундаа нийслэл улаанбаатар хотод бүх зүйл нэг дороо төвлөрсөн байдаг нь аппаратны эздэд бүр ч сайхан аятай таатай боломж олгож өгсөн хэрэг. одоо гол нууц руугаа оръё. аппаратаараа энхтайван болон түүний хоёр туслах нь /өмнө нь тагнуулд ажиллаж байгаад халагдсан/ зүгээр нэг нэр бүхий хүмүүсийн бодлыг уншаад. юу хийж байгааг нь хараад суугаад байсангүй. компьютерийн програмыг долгионтой холбож ажилладаг энэ төхөөрөмж нь зүгээр нэг сонсоод, хараад суух биш. түүнийгээ бичиж, хадгалж авдаг өөр нэг давуу талтай төхөөрөмж юм. хэдхэн жилийн дотор олны танил, нэр нөлөөтэй олон ч хүний порно бичлэг энхтайвны гарт ийм маягаар орж ирсний заримыг нь энхтайван тэдгээр хүмүүсийг дарамтлахдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй юм. хоёр дахь нэмэлт мэдээлэл бол энхтайван энэ аппаратаа оруулж ирснийхээ дараа монголын тагнуулд ажилладаг өндөр албан тушаалын хүнд аппаратаа өөрийн биеэр харуулсан байдаг. цаад хүн нь энхтайвантай бүр ерээд оны үеэс холбоотой ажилладаг бизнесийн түншүүд. энхтайвныг олон жил хамгаалж, өмгөөлж ирсэн хүн. одоо бүр илүү ноцтой мэдээлэл бичиж үлдээх гэж байна. аппаратаар зөвхөн олны танил хүмүүсийг судлаад суусангүй. бэлгийн гаж донтнууд болон гэр бүлгүй ганц бие залуусыг. бас биеэ үнэлдэг * охидуудыг идэвхтэй судалсан байдаг. учир нь энхтайван энэ аппаратаараа зөвхөн монголын томчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилго тавьсангүй. нэгэнт маш өндөр үнээр оруулж ирсэн аппарат болохоор шархаа буцааж нөхөх. цаашлаад их хэмжээний ашиг орлого олох зорилгыг тавьсан. хүмүүс бид мэдэхгүй болохоос биш монголд бэлгийн гаж донтнууд цөөнгүй байдаг. гар хангалга хийдгээс эхлээд есөн жорын гаж аргаар таашаал авагсад байдаг. тэгвэл эдгээр нөхдүүдийн гаж * хийж /гар хангалга хийх зэргээр/ байгаа бичлэгийг нь долгионоор буудах замаар бичиж авчээ. ингээд оросын мафийн холбоотнуудаараа дамжуулаад энхтайван гадаадын гаж донтон, мөн* баячуудыг идэвхтэй эрж сурвалжилсан байдаг. учир нь гадаадын мөн* баячууд дотор энгийн *ээс таашаал авдаггүй. заавал бусдын * хийж байгаа, гар хангалга хийж байгаа элдэв янзын бичлэг үзэж байж таашаал авсан болдог гаж нөхдүүд нэг бус байдаг. энхтайван болон оросын мафийнхан яг ийм гаж донтой. тэгээд тэр гаж донгоо хангахын тулд бусдын гажиг * хийж байгаа бичлэгэнд хэдэн мянган доллар төлөхөөс ч буцахгүй баячуудыг оху болон европ, азийн хэд хэдэн улс орноос идэвхтэй хайж сурагласны хүчинд олж холбоо тогтоосон байна. ингээд нөгөө бичлэгүүдээ өндөр үнээр зарж эхэлжээ. зөвхөн манай монголын бэлгийн гаж донтнууд төдийгүй саун массажны биеэ үнэлдэг * охидуудын клиентүүдтэйгээ хэрхэн * хийж байгаа болон гэр бүлгүй ганц бие бөгөөд шоучин, замбараагүй бэлгийн амьдралтай залуусын * бичлэгийг нэлээд хэдэн жилийн хугацаанд гадаадын гаж донтой баячуудад зарж их хэмжээний ашиг орлогыг олсон. ашгаа энхтайван оросын мафийнхантай хуваалцахаас гадна аппарат ажиллуулдаг хоёр залуудаа хувь өгдөг. мөн ашгийнхаа багагүй хувийг өөрийг нь хамгаалдаг тагнуулын өндөр албан тушаалын том цолтой даргад өгдөг. ашиг нь тав арван мянган доллараар тогтохгүй. миний олж судалснаар монголын гаж донтнууд болон * эмэгтэйчүүд, шоучин залуусын удаа дараагийн бичлэгүүдээр энхтайван тагнуулын том цолтой дарга хоёр зургаан оронтой америк доллараар хэмжигдэх хэмжээний мөнгийг сүүлийн хэдэн жилийн дотор олсон гэх мэдээлэл байна. дээр нь худалддаггүй болохоос биш монголын олны танил бүх хүмүүсийн * бичлэгүүд бий. эдний дотор улс төрчид, бизнесмэнүүд, тамирчид, бөхчүүд, миссүүд, загвар өмсөгчид, цагдаа хүчний байгууллагын өндөр албан тушаалын томчууд орно.
2015-03-21
yaruu aldar:
urgeljluuleed baigaarai ah mini
2015-03-21
жамуух:
хоовондоо саин яаваад саихан сонинтои ирсэнд баярлаа хvнии нутагт торсон нутгаасаа хол баиж ажил амьдралаа болгох гэж ажилж амьдирч баигаа монголч уудаа ажил амьдралд нь саин саиханииг хvсэн ероое
2015-03-21
жамуух:
хоовондоо саин яаваад саихан сонинтои ирсэнд баярлаа хvнии нутагт торсон нутгаасаа хол баиж ажил амьдралаа болгох гэж ажилж амьдирч баигаа монголч уудаа ажил амьдралд нь саин саиханииг хvсэн ероое
2015-03-21
жамуух:
хоовондоо саин яаваад саихан сонинтои ирсэнд баярлаа хvнии нутагт торсон нутгаасаа хол баиж ажил амьдралаа болгох гэж ажилж амьдирч баигаа монголч уудаа ажил амьдралд нь саин саиханииг хvсэн ероое
2015-03-21
ganaa:
bi tahi gaa huleen huleen bainga unshidagaa,hoovondoo urgelj bayrlaj yvdag shuu.bi odoogoor anu d baidag ch mongoliinhoo tuhai chinii ymar ch hachirgui uneniig bichej baidagt ih bayrlaj yvdagaa.mongoloo ih l sanadagaa gevch zorison zorilgoo bieluulchiheed mongoldoo ochiod zaaval hoovontoigoo uulzanaa.hoovongiinhoo ger bul ajild tani amjilt husieeeee.
2015-03-21
уншигч:
хоовонд ажил олж тусалья. уншигчдаа энэ талаар бодоорой
2015-03-21
hoorhon:
taalagdaj bn. amjilt
2015-03-21
ariguun:
amjilt husie hoovoon. taxi chini yasan buur huraalgaagui biz de
2015-03-20
zocin:
boldogson bol ebropod irehgyi umuu,bid dyrtajya hyleej awnadaa
2015-03-20
zocin:
h bayrlalaa.tanii niitleliig ih hyleedeg szyy,tanid az zargal sain saihniig hysen erooy
2015-03-20
mnjs:
sain bnuu. tanii taxi tsuvraliig bainga unshdag shuu. amjilt husie.
2015-03-20
zochin:
ooriin chin niitleliig unshih mash durtai 5 odriig tesen ydan huleej unshdag tsag zav setgel zurheeree egel hunii amidraliig ymarch hachir chimeglelgui boditoor bichdeg tanid mash ih bayrlaa. tsaashdiin uran buteeld tan amjilt husie! sweden.
2015-03-20
d batbayar:
amjilt hvsii so shan ih bichij bgaarai...
2015-03-20
galaa:
хоовонд аз жаргал, амжилт хүсье. маш сайхан бичдэг шүү, бичээд л байгаарай
2015-03-20
good:
tand az jargal eruul enhiig husie.....
2015-03-20
unshigch:
saihsan niitleliig chin bainga unshdag shuu, anh udaagaa setgegdlee bichij baina, setgeld ih oirhon baidag shuu, niitleluud chin, bayarlalaa
2015-03-20
arsi:
hoovon ah,sain yavj bn uu. bi tani niitleliig banga unshdag.5 udur bol yamar sedev oruulah bol gej baing shuud.mn shalgaj bdag.ene udaad hamgiin ehnii comment bichigch bolchvuu da. umnu bas gadaad surch ajilj amidarch bsaan. ter yed "atgaad hadgalj boldoggui mgl tsenger salhi....." geed javhlangiin duu yavhaar uuriin erhgui uildag bsan ter ye sanaand orj bna. iim saihan setgeltei, iim saihan orond tursunduu aztai hun gej boddog hun bi.
2015-03-20