Монгол хүн анх удаа сансарт нисэв
2015-03-22

Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмрээ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ.

Манай улсын хувьд ч “ахынхаа” тусламжтайгаар гурван сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоогоос 34 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз 39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр (7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

ө

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн.  1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

бө

Түүнийг сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан гавьяатай.

 Ж. Гүррагчаа ньнь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Alna shuu
2022-11-28
Dosko:
Hicheel hiihed tussallaa
2021-12-02
B.Sergelen:
☺☺☺☺????????????????????????????????????????????
2020-10-29
Sergelen:
☺☺☺☺☺??????
2020-10-29
Тэнэг:
Тэнэг
2020-10-12
Alna shuu
zochin:
komnostuudiin bie biee urgumjilsun hiirhel . zuunii sansar tuulai.
2015-03-23
zochin:
mundag xumuus shuu!baxarxaj yavdag!bayar xurgei.mongoloos min daxiad sansariin nisgegch toron garax boltugai!!!
2015-03-22
uneen :
unen shuu sansart nisn gj tiim aar bish odo nomin holdingiin zahiral niseh gj bga bayarsalkhan
2015-03-22
зочин:
сургууль төгсөөд сумандаа ажиллаж байхдаа анх айлын радиогоор энэ мэдээг сонсох гэж нойргүй хүлээж байлаа,өглөө нь ээждээ хэлэхэд сүү өргөж байж билээ,тэр цаг үёдээ л мундаг байсан,та нар эрүүл мэндээрээ тэнцээд дэлхийн татах хүчнээс гараад холхи сансраас цэнхэр гаригаа харсан энэ эрхмийг муулаад хаана ч хүрэхгүй дээ
2015-03-22
zochin-d:
сансарт нисэхээс өмнө хийдэг бэлтгэл сургуулилтийг давна гэдэг сансарт нисэхээс хэд дахин илүү хэцүү байдаг. бэлтгэл сургуулилтын явцад амь насаа алдсан хүний тоо сансарт болон сансарт нисэх замдаа эрсэдсэн хүний тооноос хэдэн 10 дахин олон байдаг. иймд сансарт нисээгүй ч сансарт нисэхийн өмнөх мөч хүртэл шалгарч үлдсэн бүх хүнийг албан ёсоор сансрын нисгэгчид тооцдог. энэ бол зүгээр л нэг монгол хүний хуурамч, бялдууч хүний зан төдий зүйл биш. олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг ойлголт. жаахан юм уншиж, хэл сурч наад усаар дүүрсэн хоосон тархиа цэнэглэхийг хичээ!
2015-03-22
lddd:
anhnii bogood suulchiin, bas tsoriin gantshan udaagiinh
2015-03-22
zochin:
sansart niseeguy baikhad ni sansryn nisgegch tsol uguud baikhdaa yakh we dee , mongol byalduuch ,khuuramch zan aa geji
2015-03-22