Пентагоныг устгана хэмээн сүрдүүлэв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Пентагоныг устгахаа мэдэгдэж, тус байгууллагад ажилладаг, өөрсдийнх нь эсрэг ажиллагаа явуулахыг уриалж, ажил хэрэг болгосон эрхмүүдийн жагсаалтыг гаргаж, тэднийг сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус жагсаалтад багтсан эрхмүүдийг тун удахгүй амиа алдах болно гэж заналхийлж твиттер, фэйсбүүк зэргийг нь хакердсан байна. “Аюулгүй байдлын үүднээс хар жагсаалтад орсон хүмүүсийн нэрийг нийтэд зарлах боломжгүй” гэж Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
1
Хэт даврагчид “Сэргэн мандалт” гэх хакерийн холбоо байгуулж, олон улсыг заналхийлж эхэлсэн байна. АНУ-ын Тагнуулын байгууллага энэхүү холбоонд тусгайлан бэлдсэн хакерууд ажиллаж, гадны улсаас мэдээлэл цуглуулж байна гэж мэдэгджээ. “Энэхүү холбоонд өмнө нь томоохон байгууллага эсвэл Тагнуулын байгууллагад ажиллаж байсан туршлагтай хүмүүс нэгдсэн байж болзошгүй” гэж “Ройтерс” агентлаг дамжуулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ