“Цэцээ гүн"-д төөрсөн иргэнийг хайх сургуулилт хийв
2015-03-22

Нийслэлийн Аврах ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өнгөрөгч баасан гаригт “Ууланд төөрсөн иргэнийг эрэн хайх, Аврах ажиллагаа явуулах, радио торын аргыг ашиглан холбоо зохион байгуулалт хийх” сэдэвт сургуулилт явуулсан байна. Мөн Богдхан  уулын аяллын маршрутын зам гарцыг судлах, богино долгионы станц болон гар утсаар холбоо барьж, радио торд орж ажиллах боломжит цэгүүдийг тогтоох зорилгоор уг дадлага сургуулилтыг зохион байгуулжээ.

ы

Дадлага сургуулийг Төр хурх- Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан- Дугуй цагаан-Цэцээ гүн, Скай ресорт-Тэмээн хад- Цэцээ гүн гэсэн дөрвөн маршрутаар явуут дунд холбоо зохион байгуулж, эрэн хайх, аврах ажиллагаа радио торын дадлагыг эхлэх цэгт нийт албан хаагчдыг томилж, өгөгдсөн цагийн байдлаас шалтгаалан радио торын аргаар холбоонд орж сургуулилт хийсэн аж.

я

Нийт 12 цагийн турш үргэлжилсэн энэхүү дадлага сургууллтад нийслэлийн Аврах ангийн 91 албан хаагч хамрагдсан байна.

б

П.Наран

Shuud.mn
Сонин хачин