Ханиад , томууны гаралт буурч эхэллээ
2011-01-29

Ханиад томууны гаралт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад улсын хэмжээнд  буурч эхэлжээ. Гэхдээ сар шинийн өдрүүдэд хүмүүс хоорондоо золгохдоо үнсэхгүйгээр гар зөрүүлэн золгож, гудамжинд таарсан хүмүүстэйгээ мэхийн ёслож байхыг эмч нар зөвлөлөө.

Он гарсаар улсын хэмжээнд хүний томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 37 д хүрчээ. 8 нь Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтээд гарсан байна. Харин хүндэрсэн тохиолдол байхгүй гэж мэргэжилтнүүд хэллээ. Томуугаар өвчилж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм байна.

Тиймээс сар шинийн өдрүүдэд болж өгвөл хүүхдүүдээ гадуур гаргахгүй байгаарай гэж эмч зөвлөж байна. Өнгөрсөн 2009, 2010 онд 600 гаруй хүн H1N1 вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагджээ. Оны сүүлээс эхлэсэн улирлын ханиад томууны эсрэг тарлигад  хүмүүс идэвхитэй хамрагдаж байгаа гэж байна. Өнгөрсөн жил энэ төрлийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь энэ жил өвчин тусаагүй гэсэн судалгааны дүн ч гарчээ. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмадууд, уушигны эмгэгтэй иргэд вакцинжуулалтанд илүү сайн хамрагдах хэрэгтэй байгааг ч хэлж байна.

Б.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин