Хятад: Украины бvрэн эрх, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг дэмжинэ

img

Дөнгөж шинэхэн баримт. Бээжинд БХАТИХ-ын ээлжит чуулган чуулсантай холбогдуулан тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян 3 дугаар сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ гарчигт өгvvлсэн мэдэгдлийг хийжээ.

h

-Крымын асуудал vvссэн шалтгаан нь нарийн тvвэгтэй, гэхдээ бид тvvнийг яриа хэлэлцээний замаар улс төрийн хувьд шийдэж чадах болов уу хэмээн найдаж байна.

h

-Украины бvрэн эрх, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг Хятад улс дэмжих болно.

h

-Тэнд vvссэн нөхцөл байдал олон улсын геополитикт болон дэлхийн эдийн засгийг сэргээн тогтоох vйл явцад хvндээр нөлөөлж байна гэжээ. Тэгвэл яг жилийн өмнө 2014.03.06-нд БХАТИХ-ын чуулганы vеэр БНХАУ-ынГадаад хэргийнсайд асан, эдvгээ Хятадын Төрийн Зөвлөлийн гишvvн байгаа Ян Жэчигийн хэлсэн vг байна.

h

-Украины хэрэгт Украины ард тvмний хууль ёсны эрх ашгийг бодолцох хэрэгтэй. Өнөөгийн байдалд холбогдох талууд хvлээцтэй хандаж улстөр, гадаад харилцааны аргаар хямралыг шийдвэрлэх хэрэгтэй. Жилийн өмнө Майданы хувьсгал дэгдэж байх vед БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чvньин бас ингэж мэдэгдэж байв:

g

-Украины талууд улс орныхоо эрх ашиг, ард тvмний амгалан тайван байдлыг бодолцож, яриа хэлэлцээний арга замаар зөрчлөө шийдвэрлэн, нийгмийн дэг журам тогтвортой байдлаа тvргэн сэргээхийг Хятадын тал хvсэж байна, мөн олон улсын хамтын нийгэмлэгvvнд бvтээлч vvрэг гvйцэтгэхийг уриалж байна.

j

-Cтратегийн тvнш орны хувьд, Хятад улс Украины ард тvмний сонголтыг хvндэтгэх бөгөөд нийгмийн энхтайван тогтвортой байдлын төлөө хvчин чармайлт гаргаж буй Украины 3асгийн газар, ард тvмнийг дэмжинэ. Өмнөд хөршийн албан ёсны байр сууриас гурвыг эшлэлээ.

h

Харин одоо Хятад-Украины харилцааны тvvх рvv орж тайлбар хайя. Хувь заяаны учрал уу, төлөвлөсөн арга хэмжээ байв уу, Киевт бослого тэмцэл дэгдэж, хувьсгал vймэхээс өмнөхөн Украины Ерөнхийлөгч В.Янукович Хятадад төрийн айлчлал хийж таарсан ба Хятад-Украины харилцааг шинэ өндөрлөгт гаргаж хөгжvvлэхээр баахан амлалт өгч сэтгэгдэл төрvvлээд буцсан байх аж. Хятад, Украин хоёр 2011 онд тогтоосон стратегийн тvншлэлийн харилцаагаа гvнзгийрvvлэхээр болжээ. Хятад, Украины харилцааг бэхжvvлэх гvнзгийрvvлэх талдээр Хятадын Төрийн тэргvvн Си Жиньпин 4 зvйлт санаачилга гэдгээ В.Януковичэд уламжилж байжээ.

j

1) Дээд хэмжээний харилцаагаа эрчимжvvлж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжvvлэх.

j

2) Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хол ахиулж, хөдөө аж ахуй, эрчим хvчний нөөц, дэд бvтэц, банк санхvv, өндөр технологийн салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдvvлэх.

j

3) Хvмvvнлэгийн салбарт шинжлэх ухаан техник, боловсрол, соёл, эрvvл мэнд, спорт, аялал жуулчлалын салбарын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдvvлэх, хvмvvсийн солилцоог өргөтгөх, хоёр орны хvvхэд багачуудын харилцаа солилцоог сайтар зохион байгуулах.

j

4) Олон улсын болон бvс нутгийн vйл хэргээр зөвшилцөх, нягт хамтран ажиллах. Vvнд шударга, зvй ёсны олон улсын улс төрийн шинэ дэг цогцлон байгуулах явдлыг урагшлуулах, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтын эсрэг хамтран зогсож, хамтын ашиг сонирхлоо хамгаалах гэжээ.

h

Янукович Төрийн тэргvvн байхдаа гадаадад хамгийн сvvлчийн удаа албан ёсоор айлчилсан нь энэ ба сайхан итгэл төрvvлэхvйц сэтгэгдэл vлдээсэн айлчлалынхаа дараахан тэрээр хөөгдөн бууж эх орноосоо дvрвэлээ. Хятадын эрх тэгш стратегийн тvнш Украин нь 2 хуваагдаж, одоо гурав хуваагдан задрахын даваан дээр байна. Хятадын тал хvлээцтэй хандаж улстөр, гадаад харилцааны аргаар хямралыг шийдвэрлэх хэрэгтэй гэхээс өөр хэлэх vггvй бараг шооконд ороод байтал Ерөнхий сайд Ли Кэцяны саяхны мэдэгдэл бодлогын чиг баримжааг гаргаж өглөө.

j

Дахиад тvvх сөхье. 1991.12.27-нд Украин дөнгөж тусгаар тогтномогц БНХАУ тус улсыг хvлээн зөвшөөрч, 1992 он гараад дипломат харилцаа тогтоожээ.Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук 1992 онд, Хятад улсын Дарга Зян Зэминь1993 онд Украинд, Ерөнхийлөгч Леонид Кучма1995 онд Хятадад айлчлаад харилцаа урагшилж байтал 1996 онд украинчууд харилцаагаа золтой л бусниулчих болчимгvй алхам хийсэн байх аж. Дундад Иргэн Улсын (Тайванийн) Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд Лянь Жань Киевт хувиараа гэсэн нэрээр айлчилж, хятад тvнш нараа айхтар эмзэглvvлсэн ба харилцаа саарч зогсоод бvр 2001 он хvрсэн байх юм. Тэгж тэгж Зян Зэминь дахин Украинд очиж харилцаагаа хэвийн болгож улс төрийн гомдлоо гэтэлгэжээ. Чингэхдээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлаа харилцан хvндэтгэж, дотоод хэрэгт нь оролцохгvй хэмээн хоёр талаас мэдэгджээ. Хятад нь Тайваниа, Украин нь Крымээ эзэн мэднэ гэсэн асуудал тэр vед яригдаж дэмжигджээ. Леонид Кучмын дараагийн айлчлалын vеэр шийдэлд хvргэх шахсан нэг чухал асуудал бол ХХI зууны Украин, Хятадын хоорондын стратегийн харилцаа, хамтын ажиллагааны зарчмуудын тухай гэрээ (25жилээр) байв. Хятад нь ийм гэрээг ОХУ-аас өөр ямар ч улстай байгуулаагvй, хоёр дахь нь Украин болохоор байж байтал Киевт улбар шарын хувьсгал дэгдэж харилцаа саатжээ. Кучматайгаа хамт харилцааны идэвхтэй дуусчээ. Тайваньтай болчимгvй харилцдаг өмнөх алдаагаа 2005 онд Украин дахин давтлаа.

h

Тайванийн Засгийн газрын төлөөлөгч Хуан Жифан гэгчийг Киевт олон улсын хуралд оролцуулжээ. Тэр дундаа БХАТИХ-ын чуулганаар “Сепаратизмтай тэмцэх тухай” хууль батлах гэж байсны яг өмнөхөн ийм алхам хийж хятад анд нараа гомдоожээ. Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн өнгөн дээр Украин-Хятадын харилцаа сайжирсангvй, харин ч 2007 он хvртэл харилцан айлчлалууд цуцлагдлаа. Украины парламентын спикер Александр Мороз 2007 онд Хятадад дөнгөж айлчилж эхлээд байх vед нь Ющенко Киевт парламентаа тараалаа. Спикер асан Морозтой Хятадын тал хэлэлцээ хийсэнгvй. Хоёр талаас харилцан айлчлалууд бvр зогслоо. Гэвч 2009 онд хятадын тал санаачилга гаргалаа. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гурвын гурван гишvvн (ВанГан, ЮйЖэншэн, ЖанДэзян) Киевт гэнэт очжээ. Хариуд нь Украины Ерөнхий сайдын орлогч Григорий Немыря Бээжинд ирж харилцааг бvлээцvvллээ. Виктор Янукович, Ху Жиньтао нар Вашингтонд 2010 онд уулзлаа. Хятадын Гадаад хэргийн сайдыг Киевт урилаа. Тэрээр Украины албаны дарга нартай уулзсаны сацуу Крымын өөртөө засах бvгд найрамдах улсын удирдлагатай ч уулзжээ. Ингээд 2010 оны байдлаар хоёр орны хооронд цаасан дээр 151 эрх зvйн баримт бичигт гарын vсэг зурсан, ХХI зууны Украин, Хятадын хоорондын стратегийн харилцаа, хамтын ажиллагааны зарчмуудын тухай гэрээг солилцож гарын vсэг зурахад бэлэн болгосон байдалтай байв.

h

Дvгнэж vзвэл Украин нь Тайванийн асуудлаас болж хоёр удаа тvншээ гомдоосон, тэр нь харилцааны саатал авчирсан, тэглээ гээд аль алин нь хохироогvй байдалтайгаар Януковичийг 2014 онд vджээ. Жил гарангийн турш Хятадын зvгээс Украины талаар дорвитой тоймтой байр сууриа илэрхийлээгvй байж байтал Ерөнхий сайд нь энэ 3 дугаар сарын 15-нд дуугараад байгаа нь тэр. Даян дэлхий дээр нэг улс хэрнээ хоёр улс байдгийг украины тал даан ч тоосонгvй явжээ. БНХАУ ба Тайвань, хоёр Солонгос, хоёр Конго, хоёр Судан гээд байж байна. Тvvхэнд хоёр Герман, хоёр Берлин, хоёр Йемен байсан. Харин хоёр Украин гэж байгаагvй, гэтэл одоо гурван Украин хэрэг дээрээ гарч ирэх гэж байх бус уу? Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэгт хvн амын дунд санал хураалт явуулах замаар ОХУ-д нэгдэж орох асуудал Крым дээр туршигдан амжилттай шийдэгдсэн. Энэ бол тvvхнээ тэр бvр байгаагvй vзэгдэл юм. Гэм нь Тайваньд тийм санал хураалт болохгvй, боллоо ч тэд Хятадад нэгдэе гэхгvй, одоохондоо.

gh

Харин Төвд, Шинжаанд тэгэхийг зорьвол тун эвгvй vр дvн гарч магад. Тусгаар тогтносон, бvрэн эрхт нэг улсын нэг муж санал хураалтаараа өөр нэг улсад нэгдэж орно гэхийг Бээжинд хэзээ ч хvлээн авахгvй, уучлахгvй. Тийм учраас Украины бvрэн эрх, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг Хятад улс дэмжих болно хэмээн чангахан буурьтай дуугарлаа!

g

Д.Баярхүү

р

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

isis:
moroodson mongol guzaj bhaar usa nariihaa boo viig hohood baij bai za
2015-03-23
isis:
moroodson mongol guzaj bhaar usa nariihaa boo viig hohood baij bai za
2015-03-23
isis:
moroodson mongol guzaj bhaar usa nariihaa boo viig hohood baij bai za
2015-03-23
isis:
moroodson mongol guzaj bhaar usa nariihaa boo viig hohood baij bai za
2015-03-23
монгол:
энэ сэтгэгдэл үлдээсэн хүмүүс бүгд хятадын эрлийзүүд бололтой жинхэнэ монгол бол оросуудтай ийм өнгөөр ярихгүй
2015-03-23
dandar max:
kkk za unuu guilagchin orosuudad hyatad hoolnii shavhruu uhgui shinjtei bolood yavchihlaa shuu.hyadat amerik yopon 3 maani l evtei baival bolooshde. oros odoo africiin araas yavchihlaaldaa kkk nairkaaga uugad 69 ee unaad erguuted guiged bjde kk
2015-03-23
kkkkk:
buriad uls ovormongol 2 mongol ulstai negdmeer bna gevel yaah bol
2015-03-23
зочин:
за хятад оросын талд байх нь зөв биш гэж шийджээ.
2015-03-23
hehe:
хятадууд мундаг юм аа энх тайван харилцан бие биеээ хүндэтгэх нь чухал гэдгийг тэд хэлж байна хамгийн гол нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал шүү дээ
2015-03-23