ОХУ руу нэвтрэхийг түр хориглолоо

Манай улсын иргэд өнгөрөгч оны сүүлчээс эхлэн ОХУ руу визгүй зорчиж эхэлсэн. ОХУ руу хилээр нэвтрэх Монгол Улсын иргэдийн тоо эрс өсчээ. Тэгвэл ОХУ руу нэвтрэхийг түр хориглоод байна. Учир нь хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийн нөөц дууссан аж.
Тиймээс ОХУ-ын талаас зөвшөөрлийн бичиг олгохоор болсон байна. Энэ хүртэл зөвхөн жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн том оврын автобусанд зөвшөөрөл өгч, хилээр нэвтрүүлж эхэлжээ. Энэ хугацаанд иргэдийг улс хоорондын байнгын зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлэх эсвэл суудлын автомашинаар ОХУ руу зорчихыг Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо санууллаа.
Хоёр улсын Засгийн газар хоорондын Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар байнгын бус зорчигч тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн тоог 2000 байхаар тохиролцсон аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ