ШТС дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2015-03-23

Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны орой 22:50 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн Орхон аймаг дахь ШТС-ын байранд түгээгч Д, Д нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор нүүр хэсгээ халхлан довтолсон байдаг. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат Ө, М, С нар бүлэглэн үйлдсэн юм. Улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн билээ. Тэгвэл энэхүү хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж улмаар  энэ сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24