Д.Балдан-Очир гишүүн “СОЁМБОТ ГИШҮҮН”-ЭЭР тодорлоо
2012-01-04

Шинэ оны босгон дээр Монголчууд хийж бүтээснээ дүгнэж, ажлаа тайлагнаж, бас оны шилдгүүдээ тодруулав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч бас даргын дэргэдэх зөвлөлийнхөө саналыг үндэслэн 76 гишүүнийхээ хийсэн ажилд  үнэлэлт өгч хэн хэн бусдаасаа идэвх чармайлт илүү гаргаж санаачлагатай үр бүтээлтэй ажиллав гэдгийг үнэлж цэгнэжээ. Тэрээр өнгөрсөн бүрэн  эрхийн хугацаанд хамгийн үр бүтээлтэй ажилласан 4 гишүүнийг тодруулан “Соёмбот гишүүн” гэдэг өргөмжлөл гардуулсан байна. Энэхүү  өргөмжлөлийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Д.Балдан-Очир Улсын Их Хурлын дарга  Д.Дэмбэрэлээс гардаж авлаа. Тэрээр хөдөөгийн хөгжлийн асуудлыг онцгойлон авч үзэж “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулах улмаар хэрэгжүүлэх түүнчлэн Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд биржийн тухай хууль, ХАА-н салбарт хоршоололын хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд идэвх санаачлага гаргаж ажилласны   зэрэгцээ банк, санхүүгийн эрх зүйн орчныг улам боловсронгуй  болгох чиглэлээр Төв банк, арилжааны банкны тухай, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын баримт бичиг, Зээлийн батлан даалтын тухай, Зээлийн мэдээлэлийн сангийн тухай, Компанийн тухай зэрэг хуулиудын шинэчилсэн найруулга зэрэг эдийн засгийн олон хууль тогтоомжийг Улсын Их Хурлаар  хэлэлцүүлж батлуулах ажлын хэсгийг ахлан ажилласны зэрэгцээ  хууль сурталчлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хамгийн сайн биелүүлсэн гишүүнээр тодроод байгаа юм. Цаашдаа энэхүү шагналыг уламжлал болгон төрийн түшээдийнхээ  ажил,  хөдөлмөрийг үнэлж байх юм байна.
Shuud.mn
Сонин хачин
Uuursdiiguu u ch hiideggui... hiij bgaagui l haruulj bgaa hereg...
2012-01-05
kkk.yasan magtaal shagnal durtai hymyys be? hiih l yostoi ajil shyy dee.Xodolmoriin baatar ogch bolno shyy dee.
2012-01-04
uneheer bas ajil hiij bgaa hun shuu, nuguu angidaa surlagatai gedeg huuhed baina aa ternyi neg shuu. tanid amjilt huseye, songuuliar harin show hiij chadahgui unah viidee.
2012-01-04