Жоли мэс засалд оржээ
2015-03-25

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас сэргийлэхийн тулд өнгөрсөн амралтын өдөр өндгөвчөө авахуулах мэс засалд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 50 хувьтай байгааг өнгөрсөн сард мэджээ. Жоли шинжилгээний хариу гарсны дараа Нью Йоркийн нэгэн эмнэлэгт хэвтэж, 21 хоногийн дараа хагалгаанд орсон байна.

.

Жүжигчин бүсгүй твиттертээ “Намайг муулах, өрөвдөх хүмүүсийн яриа чихэнд минь чангаас чанга сонсогдож байна. Би ээж хүн. Тэднийхээ төлөө эрүүл саруул амьдрахыг хүсч байна. Би энэ дэлхийгээс яваад өгвөл хөөрхий үрс минь уйтгарын далайд умбах болно. Мөн нөхөр Брэд Питтээ дэндүү их өрөвдсөн учир мэс засалд орохыг зөвшөөрсөн. Энэ шийдвэрийг гаргах гэж олон өдрийг зарцуулсан” гэж жиргэжээ.

6

Жоли хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд 2013 онд мэс засалд орсон билээ.  Жүжигчний ээж хөхний хорт хавдраар нас барсан бөгөөд удамших магадлал өндөр байсан учир ийнхүү хагалгаанд орохоор болсон юм.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин